Г. Жигжидсүрэн нь 1942 онд Төв аймгийн Баян сумын нутаг “Үзүүр” гэдэг газар төрсөн. 1960-1962 онд “Монгол кино” үилдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1962-1967 онд БХКУДС-ийг доктор, профессор л.В.Кулешовын урланд уран сайхны болон телевизийн киноны найруулагч, проф. А.Я.Каплерийн урланг кино зохиолч мэргэжлээр төгссөн. 1967-1992 онд “Монгол кино” үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, 1974-1978 онд УБДС-ийн Кино драмын ангид багш , МУ АХ, Монголын’ зохиолчдын эвлэлийн гишүүн. Тэрбээр ихэнх киноныхоо зохиолыг манай нэрт зохиолчидтой хамтран бичсэнээс гадна киноныхоо дууны үгийг өөрөө бичсэнээс “Анхны алхам”-ын Хунгийн дэгдээхэй, “Суварган цэнхэр уулс”-ын Энхийн нар, Хунгийн дуу, Говийн нүдэн, Зарлаагүй дайны оршил, Нарны унага, Эхлэлт зэрэг нь үзэгчдийн дунд хоногшин үлджээ.Түүний бүтээсэн “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кинонууд нь Москва, Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, Шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байлаа. Г. Жигжидсүрэнгийн уран бүтээлийг өндрөөр үнэлж 1995 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2003 онд Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цол, 2007 онд Монгол улсын Ардын жүжигчин цол тус тус хүртээжээ. Найруулсан кино:
Анхны алхам – 1969 он
Эхлэлт – 1972 он
Говийн нүдэн -1973 он
Эх бүрдийн домог – 1975 он
Хуний амь – 1976 он
Суварган цэнхэр уулс – 1978 он
Хатанбаатар – 2 анги – 1981 он
Нарны унага – 1984 он
Зарлаагүй дайны оршил – 1984 он
Фронтод явах өргөдөл – 1985 он
Намар нахиалсан мод – 1986 он
Алтан шонхор – 2 анги – 1989 он
Хун чулууны нулимс- 1990 он
Бүлээн нурам – 1991 он
Амин мөр – 1992 0н
Араатан – 1992 он
Өс хонзон – 1993 он
Зүүдний цагаан унага- 1995 он
Хайрын нулимс хатдаггүй- 1996 он
Их хааны удам – 1996 он
Зохиолыг бичсэн:
Говийн нүдэн – 1974 он
Хүний амь – 1976 он
Суварган цэнхэр уулс – 19780н
Хатанбаатар – 1981 он
Нарны унага – 1984 он
Намар нахиалсан мод – 1986 он
Алтан щонхор – 1989 он
Зүүдний цагаан унага – 1995 он
Их хааны удам – 1996 он