Бэгзийн Балжинням 1943 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн сургуулийг 1962 онд, Москва хотын Бүх Холбоотны Кино Урлагийн Дээд Сургуулийг 1969 онд төгссөн 1951 онд аймгийн төвийн сургуульд орж нэгдүгээр ангиа ”онц” дүнтэй дүүргэж, хоёрдугаар ангид суралцаж байхад нь эсэргүүн байна гэж зарлаад хүүхдүүдээр алга ташуулан хөөлгөсөн тухайгаа “Холын зэрэглээн дунд” номондоо бичсэн байдаг. Сургуулиас хөөгдсөн Дэрэмийн Балжиннямыг дараа жил нь ах Бэгз нь гэрээрээ нүүж Говь-Алтай аймагт очсон бөгөөд Балжиннямыг сургуульд оруулахын тулд өөрөөрөө овоглуулснаас хойш “Бэгзийн Балжинням” болжээ Б.Балжинням Говь-Алтай аймагт суралцаж байгаад Өвөрхангай аймагт 9 дүгээр анги төгсөөд Улаанбаатар хотод шилжин ирсэн. 1962 оноос “Монголкино үйлдвэрт оператор,1976 оноос ерөнхий оператор, 1981 оноос Ерөнхий найруулагч, 1990 оноос Соёлын Яамны сайд, 1993 оноос “Чингисфильм” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байгаа ясны “бүтээлч” хүн юм. Б.Балжинням зураглаачаар ажиллаж байхаасаа эхлэн “Сүхболдын яриа”, “Дэгдээхэй нас” , “Говийн зэрэглээ”, “ Би чамд хайртай”, ”Сүүдэр”, “Илүү сартай зун”, “ Эргүүлэг”, “Нулимсан нуур” кинонуудын зохиолыг бичиж дэлгэцэнд гаргасан нь олны таалалд нийцсэн сайн бүтээл болсон.Тэрээр:
1. Улаан дарцаг 1971 он
2. Ичээнд нь 1972 он
3.Моторын дуу 1973 он
4.Хань 1974 он
6. Эх бүрдийн домог 1975 он
7. Дэгдээхэй нас 1977 он
8. Тойрох хуудас 1979 он
9.Говийн зэрэглээ 1980 он
10.Гэрлэж амжаагүй явна 1981 он
11.Жаргал даахгүйн зовлон 1982 он
12.Гарын таван хуруу 1983 он
13.Саруул талын ерөөл 1984 он
14.Тань руу нүүж явна 1984 он
15.Би чамд хайртай 1985 он
16.Сүүдэр 1986 он
17.Шүтээн 1992 он
кинонуудын зураглаачаар ажилласны зэрэгцээ нилээдийг нь өөрөө давхар найруулсан бол 1985 онд “Ацаг шүдний зөрөө” киног найруулсны дараа “Мандухай цэцэн хатан” дөрвөлсөн ангитай, уран сайхны өргөн дэлгэцийн өнгөт киног 1988 онд бүтээснээр дэлхийн дэвжээн дээр хөл тавьсан юм. Б.Балжинням “Мандухай цэцэн хатан” киногоо хийсний дараа 1989 онд “Хачин хүн” киног найруулж, үргэлжлүүлэн 1992 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор” гурвалсан ангитай, өнгөт, өргөн дэлгэцийн ээлжит том бүтээлээ олонд толилуулсан. Энэ киноны зохиолыг монголд алдаршсан нэрт зохиолчид бичиж, эзэн Чингисийн үр сад хөх толбод монгол найруулсан болохоор яав ч харийн хүнийхээс дор болоогүй. “Мандухай цэцэн хатан” киног бүтээсний учир 1989 онд түүнд Төрийн шагнал хүртээсэн бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтон юм.