Дуламсүрэнгийн Цэнддорж /Баримтат киноны найруулагч/

2018 оны 10-р сарын 30 өдөр, 07 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цэнддорж   Дуламсүрэнгийн Цэнддорж 1946 онд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт төрж, бүрэн дунд сургууль төгсөөд өөрийн сонирхлоор Монголкино үйлдвэрт 1966 онд туслах найруулагчаар орж Б.Сумхүүгийн “Хил дээр” кинонд ажилласан нь түүний хэтийн мэргэжлийн эхлэл болж 1968 онд Б.Нагнайдорж, Ж.Амаржаргал нарын хамт БХКУДС-д суралцахаар явж 1974 онд баримтат киноны найруулагчийн мэргэжлээр Төгсөж ирмэгцээ 8 дугаар сарын 20-ноос Монголкино үйлдвэрт баримтат киноны найруулагчаар ажилласан. Д.Цэнддорж баримтат кино хийх арга туршлагыг заалгасан ном эрдэмтэйгээ хослуулсан бүтээлчээр ажиллаж байсан эд сайхан үед нь “Улаанбаатарын мэдээ”, “Залуучуудын үнэн” сонинуудад автобусын ослын талаар нийтлэгдсэн “Гавъяа” найрууллаас сэдэвлэн өөрийн хийж байсан “Үе тэнгийнхэн” баримтат кинонд оруулах санаа сэднээс хардлага сэрдлэгт орж  шийтгэгдэж байсан. Монгол – Зөвлөлтийн найрамдалд харш зүйлд ач холбогдол өгч, эсэргүү цол зүүж, бусад олон сэтгүүлчдийн хамт ажлаас халагдан гудамжинд гаргасан байна. Д.Цэнддорж өөрөө хөөцөлдөн байж СОТ-3-ын барилга угсралтын 2-р ангид орчуулагч багшаар 1979-1981 он хүртэл ажиллаагүй бол хаана ч магадгүй нутаг заагдах магадлал өндөр байсныг бусад нөхдийн жишээ харуулж байжээ. СОТ-3-т ажиллаж байхдаа Соёлын Яамны сайд Д.Цэвэгмэд, орлогч сайд Баатарцогт нартай олон удаа уулзаж хөөцөлдсөний хүчинд 1982 онд Монголкино үйлдвэртээ эргэж очсон ч нэг жил хиртэй, үйлдвэрийн хашаа өндөрлөх, диафильмийн үсэг бичих, баримтат кинонд зохион байгуулагч зэрэг аар саархан ажлуудыг хийж байгаад 1983 оноос найруулагчийнхаа ажлыг хийснийг Ц.Наваан, Ж. Солонго нарын 2005 онд хэвлүүлсэн “Монголын баримтат киноны түүхэн товчоон” номонд тодорхой дурьдсан байна. Дуламсүрэнгийн Цэнддоржын найруулсан уран бүтээлийн жагсаалт:

1. Таван одонт тугийн эзэд – 1976 он

2. Ган жигүүр – 1975 он

3. Сургалтын дэвшилтэд арга – 1976 он

4. Сархад савнаасаа бусдыг – 1977 он

5. Мөнх найрамдлын бамбар – 1977 он

6. Үе тэнгийнхэн – 1978 он

7. Курт Вальдхам – 1978 он

8. Эв нэгдлийн дуу – 1979 он

9. Найрамдлын ая дуу – 1984 он

10. Монгол бүжгийн дасгал – 1984 он

11. Их говийн тэмээчид – 1985 он

12. Уран хатгамал – 1985 он

13. Цэлмэг тэнгэрийн харуул – 1985 он

14. Тайлбартай дасгал – 1986 он

15. Агаарын бохирдол – 1987 он

16. Таван хаврын дурсамж – 1987 он

17. Соёл түгээгч – 1987 он

18. Хожимдсон гэмшил – 1988 он

19. Булган хангай бидний бахархал – 1988 он

20. МХЗЭ-н бат илэрхийлэл – 1988 он

21. Зураач Гаваа – 1989 он

22. Осол яагаад гарав – 1988 он

23. Үүрийн туяа шиг залуу нас – 1989 он

24. Сэтгэлийн тэнхээ – 1990 он

25. Хорвоо амгалан байг  – 1989 он

26. Үнэний эрэлд – 1990 он

27. Бидний монголчууд – 1990 он

28. БНМАУ-н нэрийн өмнөөс- 1991 он

29. Ажил нь алдар болох үйлс – 1991 он

30. Элгэн садан минь /АНУ-д байгаа монголчууд /- 1991 он

31. Төрийн минь сүлд өршөө – 1994 он

32. Сэтгэл зорилго нэгтэн – 1995 он

33. Гал голомтын эзэд -1995 он

34. Гурван галын монголчууд – 1996 он

35. Үлгэр дууссан гэж үү – 1995 он

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх