Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа “Кихот Ноён” дахин амилна

2014 оны 02-р сарын 18 өдөр, 06 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-ljlj
  • Дэлхий дахинаа андахгүй хэрэн тэнүүчлэгч хүлэг баатар Кихот ноён, түүний зарц Санчо Панса хоёрын адал явдал. Тайж язгуурын цэргийн хувцастай эр ном уншин гарч ирнэ. Энэ хүн бол ноён Кихот. Тэрбээр дундад зууны үеийн морьтнуудын тухай адал, явдалт зохиол унших их дуртай. Номондоо хэт орон өөрийн үсчин болох Николисийг заналт дайсан, тариачин эмэгтэй болох Лоренсангийг үзэсгэлэнт бүсгүй Дульсинна гэнэ. Энэ нь түүний уншсан номонд гарч буй дүрүүд.

    Зохиолч Мигель Де Сервантасын 1605 онд анх хэвлүүлж байсан “Кихот ноён” зохиол он цаг улирах тусам хэзээ ч үнэ цэнээ алдаагүй юм. Түүнээс хойш 1740 онд балет, 1743 онд Францад дуурь, 1903 онд кино, 1939 онд Орост драмын жүжгийн төрлөөр дэлхий дахины урлагийн олон тайзнаа тавигдаж байсан юм.

     Харин энэ удаад УДЭТ-ын найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар үе, үеийн уран бүтээлчдээр дамжуулан энэ сарын 20, 21, 22, 23-нд 15:00 цагт  тайзнаа дахин амилах гэж байна.  Тайзны томоохон бүтээлийн ерөнхий зураачаар С.Ариунболд, хөгжмийн зохиолч Т.Мөнх-Оргил, хувцасны зураачаар Э.Ариунгуа зэрэг уран бүтээлчид ажиллажээ. Жүжгийн билетийг  Кино Урлагийн Дээд Сургуулийн оюутнуудад зориулан хямдралтай үнээр буюу 8000 төгрөгөөр үзүүлэх тул та бүхнийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх