Гэгээн мөртэй уран бүтээлч
Кино урлагийн Ардын элч
Хөвсгөл нутгийн борхон хүү хүмүүний амьдралд баяр хөөр нэмэн ирсэн тэр нэгэн сайхан өдөр. Тэртээ нэг мянга есөнзуун арван есөн оны нар хур тэгширч, хөхүүрийн ам наашилсан өдөр кино урлагийн Цогттайж хүний мөр үлдээн хүмүүний орчлонд мэндэлсэн юм. Дөлгөөн харц удирдах чадвар намбалаг төрх нь Д.Жигжид гуайг бүр ч чамин харагдуулдаг сан. Хийж буй үйлдлийг нь залуучууд бүгд л дуурайж үлгэр жишээ авахыг хичээдэг. Тиймд ч бусдын хайр хүндлэлийг дааж сурсан эгэл жирийн хүн. Кино урлагийн амин сүнс нь болж чадсан энэхүү эгэл баатрыг ахмад үеийн уран бүтээлчид ам уралдан ярьцгаадаг сан. Тиймдээ ч хорин дөрөвхөн насандаа Бүгд Найрамдах Монгол Ард улсын урлагийн гавъяат цол тэмдгээр энгэрээ мялаасан. Багшийн сургуулиас кино урлагт хүчин зүтгэсэн цагаасаа эхлэн эргэлт буцалтгүй бүхий л зүйлээ өөрийн кинондоо зориулдаг авъяас билиг нь ундарсан гайхалтай хүн. Кино зохиолыг бол харин ч нэг бичиж өгнө дөө. Зураг авалтын тайлбайд Д.Жигжид гуайн үгнээс гарах нэг ч хүн байхгүй. Хүний арга эвийг мөн ч сайн олдог. Тиймд ч уран бүтээлчид ам сайтай. Өдгөө тэр алдар цуу нь мандсан хүний нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургууль ирээдүй хойч үеийн уран бүтээлчдийг бэлтгэсээр байна. Ахмад үеийнхэн байтугай арван хэдтэй хүүхдүүд хүртэл нөгөө кино найруулагч Д.Жигжид гуайн нэрэмжит сургууль хэмээн ам уралдан үг булаацалдана. Тэр агуа хүний дотоод ертөнц сэтгэлийн өнгө аясыг энгийн оюутан байтугай эрдэмтэн профессорууд кино судлаачид хүртэл бэх цаас нийлүүлэн бичиж чадахааргүй холыг харж хоёрыг тунгаасан тийм л хүн.Д.Жигжид гуай аав хүний нөмөр нөөлгөнд өсөөгүй ч эхийн хайр халамжаар хэзээ ч дутагдаж байсангүй. Тиймд ч тэр жаахан хүүхдээр өөрийгөө төлөөлүүлэн Улаанбаатарт суугаа миний аавд киног хийсэн байх. Ангир бяцхан үрсийнхээ өрөөстэй байгаа гутлуудыг хараад хэн нь байгаа хэн нь байхгүйг шууд л мэдчихдэг тийм л гярхай хүн байсандаг. Хангайн хүн хангайдаа ээлтэй гэгчээр тэр олон киноныхоо зураг авалтыг хангай нутагт авдагсан. Аргагүй л кино урлагт мөрөө тодоос тод үлдээсэн энэхүү эрхэмийг өнөөгийн киночид арван хуруу шиг ээ судласан буй за.
Хүнийг үгээр урлаж болдог бол хамгийн нандин үгсийг та нарт шивнэхсэн
Хүнийг өнгөрсөнлүү буцаадаг бол тавхан минут үгийг нь сонсохсон
Дэлгэцийн урлагийн алтан хараацай
Дэлгэр түмний алдарт найруулагч Дэжидийн Жигжид
2019.09.19 Ч.Мягмарням