Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид, МУГЖ М.Бадамгарав, УГЗ найруулагч Ц.Зандраа нарын 100 жилийн ойд зориулсан “100 жил” сэдэвт дэлгэцийн богино хэмжээний бүтээлийн уралдааны удирдамж

2019 оны 09-р сарын 25 өдөр, 06 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

audio-visualТөрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид, МУГЖ  М.Бадамгарав, УГЗ найруулагч Ц.Зандраа нарын 100 жилийн ойд зориулсан “100 жил” сэдэвт дэлгэцийн богино хэмжээний бүтээлийн уралдааны удирдамж

Үндэслэл: Монголын кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, кино урлаг хөгжих гол үндэсийг нь тавилцсан суут уран бүтээлчид болох Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид, МУГЖ М.Бадамгарав, УГЗ найруулагч Ц.Зандраа нарын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Сонгодог бүтээлүүдээрээ ард түмний сэтгэлд хоногшсон эдгээр уран бүтээлчдийн бүтээлийг мөнхөлж, 100 жилийн ойг нь тэмдэглэх үүднээс КУДС-ийн захиргааны зүгээс “Эрдэм шинжилгээний хурал”-ыг 2019 оны 10 сарын 25-нд зохион байгуулахаар товолсон юм. Үүнтэй холбогдуулан нийт 1-4-р курсын оюутнуудын дунд “100 жил” сэдэвт дэлгэцийн богино хэмжээний бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Кино урлагийг залгамжлагч, хойч ирээдүйн залуусдаа ахмад уран бүтээлчдийнхээ их түүхийг таниулан мэдүүлж, уран бүтээлийг нь судлуулж, үүгээр дамжуулан тэдэнд мэдлэг мэдээлэл олгоход энэхүү уралдааны зорилго оршино.

Дэлгэцийн ажилд тавигдах шаардлага:

  • Зорилтот утга санааг  илэрхийлсэн байх
  • Чанарын \дүрс, дуу\ шаардлага хангасан байх
  • Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч, Д.Жигжид, МУГЖ М.Бадамгарав, УГЗ найруулагч Ц.Зандраа нарын уран бүтээлийн ач холбогдлыг харуулсан байх
  • 3-4 минут-аас хэтрүүлэх байх

Хүлээж авах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 27-аас 2019 оны 10 дүгээр сарын 15 хүртэл найруулагчийн ур чадварын багш Ж.Өнөржаргал, зураглаачийн ур чадварын багш Г.Бат-Ирээдүй нарт хураалгана.

Хамрах хүрээ: 1-4-р курсын бүх оюутануудын дунд нээлттэй зохион байгуулагдана.

Дүгнэх журам: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж 10-р сарын 25-нд болох Эрдэм шинжигээний хурлын үеэр үзүүлэх бөгөөд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх