КУДС-ийн 7 үеийн төгсөгч хамтран бүтээсэн “Хүний цаана” киноны гол дүрийн жүжигчин, залуу уран бүтээлч Е.Даваасүрэнгийн “Control.mn”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна

2019 оны 09-р сарын 26 өдөр, 06 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
HO00000586

Шинэ уран бүтээлд тоглосонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу ?

Би 2013 онд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Энэ мэргэжилдээ ч их хайртай. “Этик” продакшны анхны уран бүтээл болох “Хүний цаана” хэмээх уран бүтээлд Болдок гээд хөдөлгөөнтэй залуугийн дүрд тоглооч гээд МУСТА А.Энхжин, зохиолч, найруулагч Г.Даваазул ах нар маань санал тавьсан учраас маш их хичээн ажиллаа. Энэ дүр надад маш их таалагдсан.

Киноны хэлбэр экшн гэхээр хүнд төрөл байна. Тэр хэмжээгээр хүмүүст амьдралын утга учраг тод томруунаар харуулах болов уу ? 

Энэ бол эх орон, ээж, найз нөхдийнхөө төлөө яваа эгэл жирийн монгол залуугийн амьдралыг харуулсан кино юм. Залуу уран бүтээлчдийн цэвэр хүсэл тэмүүлэл дээр өндийсөн кино.

Кино багийн онцлог ю41789685_246463819395380_7907329963563417600_nу вэ ? 

Кино уран бүтээлд КУДС-ийн 7 үеийн төгсөгч хамтран тоголж, бүтээсэн нь үе үеийнхээ төгсөгчдийн чансааг харуулсан томоохон онцлог бүтээл гэж бодож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх