Сэтгүүлчийн 2-р курсийн оюутан Б.Баярбатын бичсэн хөрөг найруулалыг танилцуулж байна

2019 оны 09-р сарын 27 өдөр, 03 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

jigji-1024x576

Киноны тэнгэрт мандсан нар

Түмэн олондоо гайхагдсан

Төр засагтаа үнэлэгдсэн

Дэлхийн киноны од

Дэжидийн Жигжид та билээ… В.Бямбаа

Монгол кино хэмээх их айлын тооныг өргөж өрхийг нь таталцсан эрхэм хүн бол Д.Жигжид билээ. 1919 оны тарчигхан хавар эгэл жирийн нэг айлд отгон хүү нь болж мэндэлжээ. Төрсөн нутгийнхаа байгалийн сайхныг харж өссөн болохоор бага балчир наснаасаа зурах авьяас нь илэрчээ. Далай ээжийн нутаг дархадын хотгор “зөөлөн” нутгаасаа ээждээ үнсүүлж итгэл найдвараа сэтгэлдээ тээсээр “Багшийн сургууль-д” элсэн орсон ч түүний ирээдүйн амьдрал багш биш ээ гэдгийг ойлгуулан С.Гусев , А.Лебедев тэргүүтэй Орос Монголын киночид , кино хэмээх их айлын босгоор дагуулан орсон юм.

5d15bae941c97

Хүнд хэцүү бэрхтэй учирч явсан тэрээр ухарч няцаж хойш суусангүй 1939 онд “Шинэ Улаанбаатар” хэмээх баримтат киноны зургийг авсан нь түүний уран бүтээлийн эхлэл болсон гэж өөрөө хуучилсан байдаг.Түүний авьяас чадвар  дээш  оргилсоор “Цогт тайж” киног нөхөдтэйгөө хамт бүтээлцэж хорь гаранхан насандаа Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хэмээх алдар хүндтэй шагналаар энгэрээ мялааж үеийн залуусын үлгэр жишээ болж явсан амьд түүх юм. Тэглээ гээд сэтгэл ханаж итгэл алдсангүй “Шинэ жил” , “Гэм нь урдаа” ,  анхны  дуулалт кино болох “Манай аялгуу” болон “Сэрэлт” зэрэг бүтээлүүдэд оператороор ажилласан төдийгүй Оросын кино найруулагч Ю.В.Тарич-аас киног найруулах арга ухаанд суралцаж билиг оюунаа тэлснээр “Ардын элч” киногоороо монгол киноны тэнгэрт харвасан од юм. ‘Ардын элч”-ийн Ариунаа шигээ  шантралгүй тэмцсээр “Улаанбаатарт байгаа миний аав” , “Түмний нэг” “Амьдралын цуурай” , “Хүний мөр” , “Үер” , “Өглөө” , “Тэмцэл” , “Хүргэн хүү” ,“Баянбулагийнхан” , “Хөдөөгийн баясгалан” ,  “Хүний төлөө” ,  “Хөх ногооны униар” ,  “Газрын жигүүр” ,  “Өнөр бүл” ,  “Жаргал даахгүйн зовлон” ,  “Ард Аюуш” зэрэг 16 бүтээлээрээй киноны тэнгэр мандсан нар нь байлаа. Нар болон гэрэлтэж од болон гялалзлаа гээд буруу сэхэж яваагүй , бор дарсанд шунаагүй , шударга шулуун зантай , цагийн юмыг цагт нь гэдэг хатуу зарчимтай , хамт олноо манлайлан удирдаж чаддаг , амралтаа ч умартан ажлаа л хийдэг агуа нэгэн уран бүтээлч байсан юм.

“Мандухай” хатны түүхийг дэлгэцнээ амилуулна гэж саруул ухаандаа сэтгэн бодож, ургуулан амьдарсаар 70 эргэм насан дээрээ даанчиг зориглон орсон ч “Эрийг нас , уулыг цас” дарна гэдэг шиг эрүүл мэндийн шалтгааны улмаас эзний сууриа шилжүүлсэн ч сэтгэл зүрх нь кинотойгоо үүрд мөнхрөн үлдсэн юм.

Энэ хүнээр овоглосон эрдмийн өргөөнд сурч боловсорч буй ирээдүйн киночид бид азтай хүмүүс юм аа.

Хүн төрөлхтөн түүхийн гажилт гаргадаггүйсэн бол

Хүний хөдөлмөрийг цаг тухайд нь үнэлдэгсэн бол

Хөдөлмөрийн баатар цолоор төр засаг шагнасансан бол

Хөвсгөлийн Ренчинлхүмбийнхэн төдийгүй Монголын ард түмэн баярлахсан…

хэмээн дүү В.Бямбаа нь зургаан хуудас найраглалдаа шүлэглэсэн байдаг.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх