2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах зар

2019 оны 09-р сарын 30 өдөр, 00 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8d1d9a85dd7c925b1fd82458741d9811d8cdb17f201

2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

1. Бүртгүүлэх хугацаа: 9.30(Даваа)-10.7(Даваа)

Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан)

08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30),

10.3(Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна.

2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн

-  Монгол улсын харъяат иргэн

-  2020.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)

-  25 нас хүрээгүй байх(1995.3.1-нээс хойш төрсөн иргэн)

4.  Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаас харах)     

5.  Холбоо барих

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

-  Утас : 976-7007-1020 , (E-mail) kormg_cul@mofa.go.kr

БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн

-  Вэб хуудас(www.niied.go.kr) [English version – Korean Government Scholarship Students – Q&A, NOTICE]

-  kgspniied@korea.kr

Хавсралт: “2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах журам” англи, солонгос хэлээр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх