МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛТ ЭМЭГТЭЙ МУГЖ ПҮРЭВ ОВОГТОЙ ЦЭВЭЛСҮРЭН

2019 оны 09-р сарын 30 өдөр, 01 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70822435_2442510049403387_5904968862448746496_n

МОНГОЛ ТҮМНИЙ БАХАРХАЛТ ЭМЭГТЭЙ
МУГЖ ПҮРЭВ ОВОГТОЙ ЦЭВЭЛСҮРЭН
(1933-1990)
71252658_2442510219403370_7364062092913016832_n
МУГЖ. ПҮРЭВИЙН ЦЭВЭЛСҮРЭН
1933 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай СУМАНД төрж өссөн.
П.Цэвэлсүрэн Улаанбаатарт 1951 онд Санхүүгийн техникум
1960 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль
1965 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгсчээ.
1951 оноос УХДТ-т дуучин,
1965 оноос ДБТ, ДБЭТ-т гоцлол дуучин
1982 оноос УБДС-ийн Биеийн тамир- Урлагийн факультетийн найрал дууны Тэнхмийн багш, Тэнхмийн эрхлэгч байв.
1990 оноос насан өөд болтлоо СУДэС-ийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан. Нэрт Дуучин, Жүжигчин, Сурган хүмүүжүүлэгч байжээ.
Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн их Театрт дуучин байхдаа
Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа,
“Жаргалын зам”-ын Халиун, “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна,
А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гэхчилэн үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг чадварлаг сайхан дуулан амиллуулсан шилдэг дуучин уран бүтээлч юм.
1976 онд МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ цол хүртжээ.
Монгол улсын Кино дэлгэцэнд бүтээсэн дүрүүд нь:
Ч.Ойдовын “Ардын элч” киноны Ариунаа. Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” киноны Долгор.
“Уулзалт” киноны Дэжид
“Фронтод явах өргөдөл” Пэлжид
” Алтан шохнор” Будан мэргэний Хатан гэх мэт дүрүүдийг бүтээжээ.

71269118_2442510136070045_4595005735544291328_n“Ардын элч”ийн Ариунаагийн дүрээр олны сэтгэлд мөнхөрсөн гавьяат жүжигчин, дуурийн дуучин П. Цэвэлсүрэнг “ Уулзалт” гэж кинонд хүүхдийн хойд ээж болж тоглодог тэр зан ааш нь илүү түүнийг их ойрхон гаргасан, жирийн амьдрал дээр ийм их зөөлөн зантай хүн байсан гэж ярьдаг .
“Тунгалаг тамир”-н Долгор
“ Ардын Элч” –н Ариунаагийн дүр монголын ард түмэнд хэзээ ч давтагдашгүй сайхан дүр болон мөнхөрсөн .
“Ардын элч” уран сайхны киноны Дүлзэн Ариунаад
-Чи энд байгаад ердөө амжихгүй. Энэ их хөл үймээнтэй үеэр чамд юу ч тохиолдож болно. Ерөөсөө л манайд оч. Ганц хүүгий чинь ер дараа үзэхгүй. Мэргэд лам нар чи бид хоёрын хувь заяаг эрхбиш мэдсэн байлгүй дээ хө. Ямар ч талаараа сайн гэсэн шүү дээ” гэж Ариунаад их л эелдэгхэн хэлэхэд Ариунаа
-Дарьбазар бид хоёрыг ч бас тэгсэн юм шүү. Та ер нь салж өгдөггүй нойтон хамуу шиг жигтэйхэн амьтан байна ш дээ. Дахиад манай хаяагаар бүү үзэгд гэж дэлгэцнээ харилцан ярдаг хоёр уран бүтээлч маань “Учиртай гурван толгой” дуурийн Балганд Дүлзэнгийн дүр нэрт жүжигчин Б.Готов дуулдаг байсан ба түүнтэй П.Цэвэлсүрэн мөн хамтран тоглон “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг бүтээж байсан байна .
Харин “Тунгалаг тамир” кинонд хамтран тоглож баян Итгэлтийн дүрийг бүтээсэн ардын жүжигчин А.Очирбат П.Цэвэлсүрэн гуайн тухай их сайхан дурссан байдаг .
МУАЖ Очирбат гуай ярихдаа “Тунгалаг тамир” киноны цүү хаядаг хэсэг дээр би Цэвэлсүрэнд хүрч чадахгүй байсан шүү. Мөн ч сайхан хүн байсан даа хэд хэд зураг авхуулж байж тэр хэсгийг тоглосон гэсэн байдаг.
1959 онд Москвагийн анхдугаар олон улсын кино наадам болсон. Энэ наадамд найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино амжилттай оролцож жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн Ариунаагийн дүрээрээ Монгол улсдаа анхны том шагнал Шилдэг Эмэгтэй дүрийн мөнгөн медаль авчирсан.
Мөн энэ кинонуудаас гадна
“Фронтод явах өргөдөл” Пэлжид
“Алтан шонхор” Будан мэргэний хатанд тоглосон байна.

МУГЖ П.Цэвэлсүрэн гуай Нэрт Зохиолч Чойжилын Чимид гуайн гэргий байв.
Жүжиг киноны нэрт зохиолч найрагч Чойжилийн Чимид гуай үе үе уучихдаг ч ихэнхидээ сэмбэгэр ганган хүн байсан юм билээ.
Жүжиг киноны нэрт зохиолч Л. Ванган гуай Чимид гуайг драмын зохиолд уруу татсан ачтан нь. Ванган гуай үе үе Чимид гуай руу утасддаг байсан гэж байгаа. Хэдэн цагт ч хамаагүй шөнө 3-4 цагт ч утасддаг тэр бүрийд Чимид гуай ер тээршаалгүй яваад очдог тэгээд л зохиолынхоо дүрүүдийн зан ааш хэлэх үг хийх үйлдэл нэг бүрийг яриад суучихдаг байж. Чимид гуай найрагч учраас бэлэн цэцэн үгтэй, Ванган гуай үргэлжилсэн үгийн зохиолч болохоор бодох нь их ч гялс сэтгээд баатрынхаа хэлэх үгийг гаргаж ирэх тал дээрээ Чимид гуай шиг хурдтай биш. Тиймээс тэр хоёрын сэтгэл сэтгэлгээ их нийлдэг байж л дээ.
Ухаан нь “Өглөө” кинон дээр билүү “Тэмцэл” кинон дээр билүү нэг жижигхэн өвгөн гардаг даа. Тэр өвгөний
-Өөхөн тосоор уу шар тосоор уу гэдэг нь Ванган гуайн гаргалгаа харин
-Манай энд бол турж үхэх унаа байна гэдэг нь Чимид гуайн гаргалгаа байсан гэж Ш. Сүрэнжав гуай маань нэгэнтээ хүүрнэж байсан юм даг. Характер нь бол тус тусдаа яг л ялгараад байгаа нь мэдрэгддэг. Ахмадууд маань уран бүтээлдээ тийм л гярхай үнэнч мэдрэмжтэй байж дээ. Өнөөгийн залууст энэ чанар дутагдаад байна уу даа гэж бодогдож л байдаг. Бие биедээ зохиол бүтээлээ ер ярихгүй санаа хулгайлна гэсэн тайлбартай. Харилцан уран бүтээлээ ярьж хөөрч нөхдийн санаа бодлыг тусгаж авдаг уран бүтээлчдийн амин чанар 80-аад оны биднээр төгсөж байна даа.
/Enkhbold Dorjzovd нэгэнтээ бичсэнийг Чимид гуайн тухай уншиж суухдаа олзуурхан хуулж авав./
МУГЖ П.ЦЭВЭЛСҮРЭН гуайн ахмадуудын яриагаар жинхэнэ Монгол төрх ааль шингэсэн гайхалтай сайхан эмэгтэй байжээ.

Эртний ХАТАН СУДЛАЛ буюу эмэгтэйн гоо сайхны тэгш хэмт чанар

“Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, бие нүнжлэг, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, хөлс идэш багатай, нууцын орон зөөлөн зохист, үс тачирхан, их заан явах мэт төгөлдөр, нүд бие сормуус шар үсгүй, бие нарийн тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн” хэмээн 16-р зууны их түүхч, Сүмбэ хамба Ишбалжир бичиж үлдээжээ. Мөн их бичгийн хүмүүн Ванчинбалын Инжиннаш үзэсгэлэн төгс монгол хатдын тухай “Өнгө зүс нь цэцэгт үлтгэвэл цэцгээс амьдлаг, саранд адилтгавал сарнаас анхилмал, элтэл зүлгэсэн хасын толь мэт. Өнгө зүс, ухаан мэдэл нь ертөнцөд тасархай” гэж өгүүлсэн байдаг.
Б. Ойдов тэмдэглэл нийтлэлээс иш татав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх