Ахмад кино механикч Ц.Бадмидлхүндэн НҮҮДЛИЙН КИНО ПРОЕКТОР болон тоног төхөөрөмжийг Монгол Кино нэгтгэлд дурсгал болгон өглөө

2019 оны 10-р сарын 11 өдөр, 04 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
SONY DSC

Архангай аймгийн Цэцэрлэг сумын 6-р багийн кино механикч Ц.Бадмидлхүндэн өөрийн хэрэглэж байсан нүүдлийн кино проектор болон тоног төхөөрөмжүүдээ  Монгол Кино нэгтгэлд дурсгал болгон өгөх үйл ажиллагаа 2019 оны 10-р сарын 10-ны өдөр боллоо. Уг үйл ажиллагаагаар КУДС-ийн нийт оюутнуудад кино механикч мэргэжлийн талаар сонирхолтой яриа өрнүүлэн, тухайн цаг үед аймаг сумдуудаар хэрхэн кино үзүүлдэг байсан талаараа хуучилсан юм.

SONY DSC

Тэрээр 1972 оны 4-р сарын 1-ны өдрөөс 1995 оныг дуустал кино механикч мэргэжлээрээ ажилласан бөгөөд энэ хугацаандаа олон сумдаар явж, мөн илгээлтийн эздэд кино үзүүлдэг байжээ. Ийнхүү ахмад кино механикч Ц.Бадмидлхүндэн нүүдлийн кино проектор хэрхэн яаж ажилладаг, кино механикч гэдэг мэргэжил ямар чухал байсан талаар сонирхолтой яриа өрнүүлж байв. 

Үйл ажиллагааны төгсгөлд Ц.Бадмидлхүндэн гуайг Монгол кино нэгтгэлийн хүндэт медалиар шагнаж кино урлагт оруулсан хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлж буйгаа Монгол Кино нэгтгэлийн захирал Ж.Солонго хэлж байсан юм. 

SONY DSC

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх