Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохиогддог “АЛТАН ҮЗЭГ” улсын наадам 10 дахь жилдээ болох гэж байна

2019 оны 10-р сарын 11 өдөр, 07 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15042289_1170906929652249_1119589715632696419_o

“Алтан үзэг” нь сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын чансааг шалгаж, шандсыг сорьдог улсын хэмжээний томоохон наадам юм.

Оюутнуудыг дэмжиж авьяас чадварыг нээн илрүүлэх, онолын мэдлэгийг практиктай холбох, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой тус наадмыг Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн сэтгүүлзүй медиатехнологийн тэнхим анхлан санаачилсан түүхтэй.

Өдгөө арван жилийнхээ ойтой золгож болж буй тус наадмыг ХИС, МУИС, МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НЗДТГ, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо дэмжин ажиллаж байна.

71657148_2475575989185330_4447866220477153280_n

“Алтан үзэг” наадамд дараах таван төрлөөр бүтээл хүлээн авна.

  • Нийтлэл /ярилцлага, сурвалжилга, найруулал, тэмдэглэл, өгүүлэл зэрэг сэтгүүл зүйг аль ч төрөл зүйл байж болно/
  • Телевизийн нэвтрүүлэг /8-10 минут/
  • Радио нэвтрүүлэг /8-10 минут/
  • Нийгмийн реклам /30-60 секунд/
  • Мультимедиа нийтлэл

Нийтлэлийг хэвлэмэл байдлаар, телевиз, радиогийн нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэлийг HD форматаар, DATA DVD эсвэл Media file хэлбэртэй байх шаардлагатайг анхаарна уу.

Бүтээлийг арван нэгдүгээр сарын 21-ийг дуустал ХИС-ийн хичээлийн II байрны 103 тоотод хүлээн авах юм. Уралдаанд ирүүлсэн материалуудыг агуулга, хийц, ур чадварын талаас сэтгүүл зүйн судлаачид болон туршлагатай сэтгүүлчдээс бүрдсэн баг шүүнэ.

Шагналыг арван нэгдүгээр сарын 30-ны өдөр нийтэд зарлаж, “Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд 14:00 цагт гардуулах юм байна.

Уралдааны шагнал: Нийт бүтээлээс

Гранпри- Өргөмжлөл, цом, 2 сая төгрөг

Төрөл тус бүрээс:

I байр- Өргөмжлөл, 500 мянган төгрөг

II байр- Өргөмжлөл, 300 мянган төгрөг

III байр- Өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр тус тус шагнана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх