Оюутны хөгжлийн зээлийн даатгал хийх зааварчилгаа

2019 оны 10-р сарын 16 өдөр, 05 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Оюутны хөгжлийн зээлийн даатгал хийх зааварчилгаа

 Мэдлэг боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохоор суралцаж буй Монголын ирээдүй болсон оюутнуудын сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх зорилготой зээлийг Боловсролын зээлийн сангийн тусламжтайгаар олгож байна. Энэхүү зээлийн эрслэлийг Хаан Даатгал ХХК даатгалаа. Зээлийн нөхцөлийн хувьд:

1. Сургуулиа төгсөөд 6 хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх боломжтой

2. Хүүгүй

3. Барьцаагүй

4. Бүх шатны суралцагсад хамрагдах боломжтой

5. Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээгээр

6. Жилд 2 удаа авах боломжтой Таныг ямар эрсдэлээс хамгаалах вэ?

1. Оюутан та болзошгүй гэнэтийн осолд өртвөл

2. Оюутан таны амь нас эрүүл мэндэд эрсдэл учирвал

3. Оюутан таны ажилд орсон эхний 1 жил компани тань дампуурах, гэнэтийн цомхтголд орох Яаж даатгалаа хийх вэ?

1. Та өөрийн фэйсбүүк хаягаас “Хаан даатгал-Khaan insurance” фэйсбүүк хуудас уруу чатботоор хандана.

2. Үндсэн цэс дээр даран Даатгалын үйлчилгээ цэсийн Оюутны хөгжлийн зээлийг сонгоно. 3. Нэвтрэх үед таны бөглөх шаардлагатай хувийн мэдээллийн асуултууд гарч ирнэ. /Та мэдээллийг заавал үнэн зөв бөглөх шаардлагатай ба энэхүү мэдээлэл нь таны оюутны хөгжлийн зээлийн даатгалын үндсэн мэдээлэл болох болно./

4. Та өөрийн хувийн мэдээллийг оруулсны дараа мэдээллийг шалган, төлбөр төлөлтийн хэсэг гарч ирэх ба та гарч ирж буй интернет банкнаас дурын банкийг сонгон төлбөрөө төлнө.

5. Төлбөр төлөгдөх үед таны чатботоор амжилттай хийгдсэн даатгалын гэрээ очих болно. 6. Та гэрээг 1% хэвлэн сургуулийн Оюутны хөгжлийн зээл хариуцсан албанд өгнө. Анхаарах зүйлс: 1. Мэдээллийг зөвхөн Монголоор бөглөнө

2. Зөвхөн авч буй хагас жилийн сургалтын төлбөрийн хэмжээг оруулна

3. Гэрээг өөрт хадгалан үлдэх ба Хаан Даатгалын компанид ирэх шаардлагагүй 4. Нэг фэйсбүүк хэрэглэгч хаягаас ганц л удаа нэвтрэх боломжтой Гэрээг үүсгэх

1. Хаан Даатгал-Khaan Insurance фэйсбүүк хуудсанд хандан чатаар нэвтэрнэ.

2. Таалагдаж байна товчийг дарахад доорх байдлаар Оюутны хөгжлийн зээлийн бүтээгдэхүүн гарч ирнэ. .

3. Даатгуулах товчийг дарах үед үндсэн асуулт гарч ирнэ 4. Хэрэв та төгсөх курсын суралцагч биш бол доорх асуултанд ҮГҮЙ хэмээн хариулан, авч буй зээлийн хэмжээг оруулан бөглөнө. Хэрэв төгсөх курсад суралцдаг бол ТИЙМ товчийг дарж  Боловсролын зээлийн сангаас авсан нийт зээлийн хэмжээ 100,000₮-2,000,000₮ хүртэлх бол 0-1 жил /1%/  Боловсролын зээлийн сангаас авсан нийт зээлийн хэмжээ 2,010,000₮-6,000,000₮ хүртэлх бол 2-3 жил /2%/  Боловсролын зээлийн сангаас авсан нийт зээлийн хэмжээ 6,010,000₮-с дээш бол 4-5 жил /3%/ хэмээн сонголт хийнэ.

5. Бүх мэдээллийг үнэн зөв Монгол үсгийн фонтоор бөглөнө. Мэдээллийг шалган Дуусгах товчийг дарснаар таны төлөх мөнгөн дүн, мэдээлэл гарч ирнэ.

6. Та төлбөр хийх товчийг дарж сонголтуудаас дурын интернет банкаар гүйлгээ хийнэ.

7. Гүйлгээ хийх банк сонгоход доорх байдлаар харах ба та шууд төлөх товчийг дарснаар гүйлгээ хийгдэнэ.

8. Гүйлгээ хийгдэсний дараа гэрээ 2 минутын дотор таны чатботоор /мэссэнжэр/ очих болно. Ирсэн гэрээг нэг хувь хэвлэн өөрийн сургуулийн Оюутны хөгжлийн зээл хариуцсан нэгж албад өгнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх