Германы Их сургуульд өндөр өсгийт, богино юбка өмссөн охидууд битгий хэл нүүрээ будсан оюутнууд бараг харагдахгүй
Заримдаа би ингэж мөрөөднө. Монголын оюутнуудыг авчраад энд их дээд сургуулийн нэг өдөртэй танилцуулахсан гэж.
Хэн нэгэн эвгүй байдалд орох, буруу ярих, бохир наргиан хийх, бусдыг үгүйсгэж доромжлоход нир хийтэл инээлдэх, сонин хачин болгон ярих нэгэн эрдэм номын газар таарахгүй.
Оюутнууд эрдэм номын араас шамдаж буй академик боловсрол эзэмшигчид учраас буруу үзэл сурталтай, бусдыг гадуурхсан, доромжилсон, муу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа сэдэв, нэвтрүүлэг, хүмүүсийн харилцаанаас холуур байдаг. Оюутан сурагчид германы оюунлаг давхаргын хүмүүс.
Тэд нийгмийг сэргээгч, шинэчлэгч, тэргүүлэгч, нийгмийн олон өнгө төрх. Тиймээс тэдэнд бүх боломжийг германы нийгэм бүрдүүлж өгчээ. Өдөрт хэдэн арваараа хэвлэгддэг мэргэжлийн ном сурах бичиг, цэлгэр номын сангууд, хямдралтай автобус унаа, үзвэрийн газрууд, үнэгүй хэрэглэж болох видео тоглоом, е-book уншигч, СД-нүүд гээд л.
Мэдээж сурч буй хүмүүс эрүүл байх ёстой. Тиймээс тэдэнд энд тэндгүй таарах хөл бөмбөгийн талбай, усан сан, спортын заалууд их бий. Оюутнууд бол германы хамгийн их халамж хүртэгчид. Учир нь тэд ирээдүйн боловсон хүчин улс орны үргэлжлэл юм.
Тиймээс оюутнууд энд би хэн бэ гэдгээ бүрэн дүүрэн ойлгож, ухаарсан байдаг. Тэдний дунд түрэмгий зан, бардамнал, хувцасаараа гангарах, өөрийгөө дөвийлгөх юм байхгүй.
Их сургууль, номын сангууд, хичээлийн танхимд өндөр өсгийт, богино юбка өмссөн охидууд битгий хэл нүүрээ будсан оюутнууд бараг харагдахгүй. Бусдын өмсөж зүүсэн, идэж уух юмыг ч анзаарч тоож ч харахгүй.
Харин үүргэвч үүрч, чихэвч зүүж, дугуй унаж, нөүтбүүк, номоо тэвэрсэн оюутнууд хаа сайгүй. Оройн 21 цагт номын сангийн заал гэрэлтэй. Өглөө 8 цагт номын сан онгойход тэнд хиамтай талхаа барьчихсан үүдэнд зогсож байдаг.
Оюутнууд хаа сайгүй ямар нэг сэдвээр хэлэлцэж, мэтгэлцэж, асууж, ярилцаж байх нь их бий. Хаана их мэтгэлцэж, шүүмжлэл өрнүүлж байна тэндээс зөв шийдэл гарч ирдэг билээ. Хаана мэтгэлцэж, хэлэлцэж чадахгүй байна тэнд үл ойлголцол, хардалт, хэрүүл эцэстээ улс оронд иргэний дайн төрөн гардаг.
Иргэний дайнтай, асуудалтай, хямралтай улс орны иргэд амаараа биш хүчээр, хардлагаар аливааг шийдэх хандлагатай байдаг. Үүнийг оюутнууд энд “боловсроогүй хүмүүс” гэж үзнэ.
Их дээд сургууль гэдэг сурах арга барилаа олсон, өөртөө сахилга баттай ханддаг, бусдын үзэл бодлыг хүндэлдэг, өөрийнхөө санаа бодлоо зөв ойлгуулж, аливааг буруутгаж, үг хэлээ хурцлахын өмнө дүгнэн шинжилдэг хүмүүсийн газар болохыг нэг ойлгуулахын