ЭМГЭНЭЛ

2019 оны 11-р сарын 12 өдөр, 07 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
73069818_2098435200258176_4360473909565325312_o

Бидний багш Сэржготовын Батсүрэн

/Кино зураглаач/ 2019 оны 11 сарын 10ны өдрийн 19:12 минутанд өвчиний улмаас бурханы орондоо заларлаа

/1941 – 2019/

Сэржготовын Батсүрэн Улаанбаатар хотод 1941 онд төрсөн. Ерөнхий боловсролын 10 дугаар анги төгсөөд Монголкино үйлдвэрт зураглаач Г.Цэрэнгийн дагалдангаар ажиллаж байгаад 1964 онд БХКУДС-д суралцан 1969 онд нэрт зураглаач, найруулагч Б.Балжиннямын хамт төгсөн ирж Д.Жигжидийн “Хүргэн хүү” кинонд 2 дугаар зураглаачаар ажиллан дипломын ажлаа амжилттай хамгаалсан юм. Энэ киноны ерөнхий зураглаач нь түүний багш Г.Цэрэн байлаа.С.Батсүрэн баримтат киноны зураглаачаар голчлон ажиллаж “Афганистаны цог жавхлант ван манай оронд”, ”Эрдэнэт”, ”Бам ирээдүйд хүргэх зам”, ”Номин хөх тэнгэр” зэрэг 30 гаруй нэрийн 100 шахам бүлэг баримтат кино хийснийг Ж.Солонго, Ц.Наваан нарын Монголын баримтат киноны түүхэн товчоон номонд тодорхой бичсэн байдаг.Үүнээс гадна кино мэдээний сурвалжлаганд монголын өргөн уудам нутагт түүний хүрсэн газруудыг тоолохоос хүрээгүй газруудыг нь тоолоход амархан бизээ.С.Батсүрэн 1970 оны 2 дугаар сарын 1-нээс баримтат кинонд ассистент зураглаачаар1 томилогдон яг 1 жил ажиллаад 1971 оны 2 дугаар сарын 2-ноос Г.Жигжидсүрэнгийн “Эхлэлт” кинонд Д.Баатартай хамт зураглаачаар1 ажилласнаас хойш хэд хэдэн киноны ерөнхий зураглаачаар ажилласан. Үүнд:

Эхлэлт /Д.Баатартай хамт/ 1972 онТуяагийн бичээгүй захидал 1973 онХөдөөгийн Баясгалан 1974 онЗуслангийн найзууд 1977 он Ам цагаан хулгана 1993 он.73069818_2098435200258176_4360473909565325312_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх