ОХУ-д 100 хувийн тэтгэлэгээр бакалавр, магистрын тэтгэлэгт суралцах боломжтой шүү оюутнуудаа

2020 оны 01-р сарын 23 өдөр, 07 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
compressed_file

2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийн мэдээллийн систем дахь бүртгэлийг 2020 оны 1-р сарын 10-аас явуулхаар боллоо.

Энэ онд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүд сонгон шалгаруулатанд оролцох бүртгэлийг зөвхөн мэдээллийн тусгай систем edu.rs.gov.ru.-ээр дамжуулан 2020 оны 2-р сарын 15-ийг дуустал хийнэ.

Мэдүүлгийг бүртгүүлэх, ирүүлэх заавар: https://future-in-russia.com/files/ru/FutureinRussia.pdf

Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулна. Үүнд:

Нэгдүгээр үе шат Улаанбаатар дахь ОШУСТ-д баримт бичиг бүрдүүлэх мэдээлийн системийг ашиглан сонгон шалгаруулалтыг явуулна.

Нэгдүгээр үе шатанд оросын боловсролын байгууллагад  суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэдийн тухай мэдээллийг бүрдүүлж, сонгон шалгаруулатыг явуулна. Шалгаруулалтын дүнгээр тухайн улсад ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу горилогчдын нэрсийг бүрдүүлж Россотрудничество агентлагийн Төв аппарат руу хүргүүлнэ.

Хоёрдугаар үе шат сонголтыг Орос Улсын Боловсрол шинжлэх ухааны яам болон нэгдүгээр үе шатанд шалгарсан гадаадын иргэдийг суралцуулах  бэлтгэл бүхий оросын боловсролын байгууллагууд хэрэгжүүлнэ.

Хоёрдугаар үе шатанд Орос Улсын Боловсрол шинжлэх ухааны яам горилогчдийн баримт бичгийн тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг хэлэлцэн нэрс ба баримт бичгийг гадаадын иргэдийг суралцуулах  бэлтгэл бүхий оросын боловсролын байгууллагуудад хүргүүлнэ.  Оросын их дээд сургуулиуд горилогчдийн сонгон шалгаруулалтанд шууд оролцох эрхтэй. Ингээд Орос Улсын Боловсрол шинжлэх ухааны яам Россотрудничество агентлаг руу хоёрдугаар үе шатны дүнг хүргүүлнэ. Россотрудничество нь гадаадад байгаа газарт уг дүнгийн талаар мэдэгдэнэ.

Урд нь ашиглаж байсан RUSSIA.STUDY систем нь тэтгэлэгийн кампанит оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэх эрхгүй болсныг нэмж мэдэгдье.

Хавсралт: 2020 онд Монголд явуулах сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь

Сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь   

бакалавр, магистратур, аспирантур, ординатур, орос хэлний зуны сургуульд

суралцах хүсэлтэй хүмүүст зориулав

    I 2-р сарын 15 хүртэл (13:00) EDU.RS.GOV.RU сайт дээр Хавсралт 1-д тусгасан хувийн баримт бичгийн скан-хуулбарыг хавсрагаж заавал бүртгүүлэх. Хавсралт 1
1-р сарын 20-оос 2-р сарын 14 хүртэл  10 цагаас 17 цаг хүртэл ОШУСТ-д биеэр ирж баримт бичгээ баталгаажуулах. EDU.RS.GOV.RU системд орсон баримт бичгийг цасаан дээр буулгаж дараах хаягаар өгөх: Улаанбаатар хот, 12-р хороолол, Токиогийн гудамж, 39, 13 тоот. 2-р сарын 8-аас бямба гараг бүр 10:00 цагаас 16:00 цаг хүртэл.
2-р сарын 16 Публикация на сайтеОШУСТ-ийн mng.rs.gov.ru сайт дээр портфолио шалгаруулалтанд амжилттай оролцож элсэлтийн шалгалтанд орох эрх горилогчдын нэрсийг нийтлэх (голлох бус хичээлд 2-оос дээшгүй С дүн байж болно). 1-2 курсын оюутнууд сургалтын хэлтсийн тамгаар баталгаажуулсан  аттестат ба сурлагын тодорхойлолт гаргаж өгнө (дундаж оноо 2,8 доошгүй байна). Магистр ба аспирантур суралцах горилогчдын дипломын дундаж оноо  2,8 доошгүй байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг эндээс үз. Хавсралт 2.
   II 2-р сарын 17– 22 Голлох хичээл, орос хэлний шалгалт Хавсралт 3
 2-р сарын 20 2-р сарын 17-19 өдрүдийн шалгалтыг амжилттай өгсөн горилогчдын нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр нийтлэх
 2-р сарын 21 Шалгалтаа амжилттай өгч 1-р курст суралцах хүсэлтээ гаргасан бүх чиглэлийн горилогчидтой ярилцлага явуулна (оросын сургууль, их дээд сургуулиудын суралцагчидаас бусад)
 2-р сарын 22 Ааспирантур, ординатури на  урлагийн мэргэжил сонгосон горилогчидтой ярилцлага-шалгалт  явуулна
 2-р сарын 24 Шалгалтаа амжилттай өгсөн гориологчдын эцсийн нэрсийг ОШУСТ-ийн сайт дээр нийтлэх
Кандидаты на обучение в области образования «соёл ба урлаг» салбарт суралца горилогчид  (урлагийн мэргэжлээр) сонгосон сургуульдаа очиж сонгосон чиглэлээр нэмж шалгалт өгнө.
   III  2-р сарын 25-3-р сарын 6 Бүрэн баримт бичгийг  EDU.RS.GOV.RU  системд бүрдүүлэх.Ишлэл: Хавсралт 4
 3-р сарын 11  Баримт бичгийг Орос Улсын Боловсролын яам болон тус хөтөлбөрт орсон их дээд сургуулиудад судлуулхаар Россотрудничество агентлаг руу хүргүүлэх.
   IV Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат  Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг Боловсролын яаманд судлах

* Ординатур болон Орос хэлний зуны сургалтанд суралцах горилогчдод орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх шаардлагыг тавина.

Харилцах утас: 45 28 70

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх