МУСГЗ шинжлэх ухааны доктор С.Лочинд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө

2020 оны 09-р сарын 30 өдөр, 09 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
togsgoliin zurag

120244915_811371289674366_5174541277123754574_n

КУДС-ийн ахмад багш С.Лочингийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагаа 2020.09.30 өдөр амжилттай боллоо. УГЗ Ж.Солонго үйл ажиллагааг нээж үг хэлэн морин хуур, уртын дуун эгшигээр нэгдүгээр курсийн оюутнууд бэлэг барьсан юм. Үүний дараагаар  багш болон оюутнууд илтгэл тавьсан нь онцлох үйл явдал байлаа. Тухайлбал түүний шавь болох дэд доктор, профессор Б.Мөнгөнхөлөг багшийнхаа уран бүтээлийг өгүүлсэн илтгэлийг сонирхуулсан бол 4-р курсын оюутнуудын зүгээс С.Лочин багшаасаа сурсан мэдсэн эрдмээ илтгэл болгон танилцуулсан билээ.

120303343_697544181113046_3474247213209533152_n

МУСГЗ С.Лочингийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагааны үеэр “Хөгшдийг битгий…” найраглалыг МУГЖ Ё.Цог уншсан юм. Түүнчлэн С.Лочин нь боловсролын салбарт ажиллах хугацаандаа олон ном туурвисаны дотроос “Монголын эртний уран зохиол” ном нь  оюутан залуусын унших дуртай номын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Уг үйл ажиллагаагаар  түүний бичсэн ном товхимлыг цугларсан олонд танилцуулсан байна.

120233540_2737324453177821_3020999374046456455_n 120498846_382595652741373_9117911828433079753_n 120468236_3242838559099361_4075216277628393173_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

МУСГЗ С.Лочин үйл ажиллагааг зохион байгуулсан нийт багш, оюутнууд болон сургуулийн захиргаанд талархлын үгээ хэлсэн юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын төгсгөлд КУДС-ийн багш нар болон  оюутнууд дурсгалын зүйл гардуулсанаар уг үйл ажиллагаа өндөрлөсөн юм.         Бэлтгэсэн сэтгүүлч-4 курсын оюутан          Ч.Мягмарням

120393664_380801463091970_3444602389660870361_n 120287469_364022698304868_6642800698734035431_n 120369885_662030841353764_2512959475202046968_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх