“Оюутны холбоо”-ны хуралд баримтлах журам

2014 оны 02-р сарын 19 өдөр, 09 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-mjj

1.  Оюутны холбооны  хурал нь 7 хоногт 1 удаа болно.
2.    Оюутны холбооны  хурал нь 7 хоног бүрийн 1 дэх өдөр 18 цаг 00 минутанд тогтмол болно.
3.    Хурлыг семистрт 2 буюу түүнээс дээш тасалсан тохиолдолд зөвлөлийн гишүүнд хариуцлагын арга хэмжээ авна.
4.    Хурлаас  гишүүн  чөлөө авсан тохиолдолд орлогч хуралд заавал сууна.
6.   Зөвлөлийн хуралд  зөвлөлийн гишүүнийг төлөөлж ирсэн орлогч нь саналын эрхгүй байна.
7.    Хуралд Тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга 2-ын ирц бүрдсэнээр хурлыг эхлүүлж байна.
9.    Оюутны холбооны Удирдах зөвлөлийн шуурхай хурлыг зөвхөн тэргүүн зарлах эрхтэй.
10.  Оюутны холбооны  хурал 18 цаг 00 минутанд эхлэх ба хурал эхэлснээс хойш 15 минут буюу түүнээс дээш хугацаанд хоцорч ирсэн Оюутны холбооны  гишүүнийг хурал тасалснаар авч үзнэ. Хоцорч ирсэн Удирдах зөвлөлийн гишүүн нь хуралд саналын эрхгүй оролцох ба хурлаар хэлэлцсэн асуудалтай  танилцаж болно.
11.  Оюутны холбооны  хуралд  гишүүд албаны хувцастай хүрэлцэж ирнэ.
12.  Оюутны холбооны  хуралд сууж буй  гишүүд нь хараалын үг хэллэг хэрэглэх, бие биенээ доромжлох үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Удаа дараа ёс суртахуунгүй үйлдэл гаргасан тохиолдолд хариуцлагын арга хэмжээ авна.
13.   Оюутны холбооны  хурлаар хэлэлцсэн асуудал, мэдээллийг Оюутны зөвлөлийн гишүүд өөрсдийн ангийн оюутнуудад цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх ёстой.
14.   Оюутны холбооны  хуралд оролцогч гишүүн өмнөх хурлын шийдвэр тогтоолыг хийж гүйцэтгэсэн байна. Гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг, үүрэгт ажлыг Удирдах зөвлөлийн гишүүн  цаг тухайд нь 3 буюу түүнээс дээш удаа хийгээгүй тохиолдолд хариуцлага тооцно.
15.   Оюутны холбооны хуралд гишүүн нь өөрийн саналыг оруулах, хэлэлцүүлэх бүрэн эрхтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх