Өөртөө итгэх итгэл муутай хүмүүс

2014 оны 02-р сарын 19 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4545

1.    Бусадтай амар хялбар харилцдаггүй тэдний санал бодлыг ойлгож сонсохдоо тааруу.

2.    Бүрэг ичимхий цөөн найз нөхөдтэй, нийгмийн харилцаанд орохыг шаардсан ажилаас идэвхитэйгээр зайлсхийдэг

3.    Өөрийн болон ололт амжилтынхаа тухай муугаар бодох нь элбэг.

4.    Гэр бүл ойр дотныхныгоо муугаар ярьдаг.

5.    Ямагт анхаарлын төвд байхыг хүсдэг учир ямагт бусдын анхаарлыг татах зүйл хийдэг.
6.    Өөрийн санаа бодлоо шууд илэрхийлэн гаргахдаа бэрхшээлтэй тулгардаг.
7.    Өөрийн хэрэгцээгээ илэрхийлэхдээ тааруу.
8.    Бусад хүмүүсийн хүсэл эрмэлзлэл бодол санаанд автах хандлагатай.
9.    Хувийн хандлагынх нь талаар сөрөг дүгнэлт шүүмжлэл гарна гэж эмээснээс болж өөрийн авьяас чадвар бүтээлч байдлаа нуун далдалдаг.
10.    Өөрт нь төрсөн сэтгэлийн түгшүүр ганцаардал зэрэг мэдрэмжээ дарахын тулд бусдаас сэтгэл санааны дэмжлэг авахыг байнга хүсдэг.
11.    Ур чадварыг нь сорьсон даалгаваруудаас ичин зайлс хийж дүгнэх нөхцөл байдлуудад эрсдэл хийхээс зайлс хийдэг.
12.    Юу ч хийж чадахгүй байдалд орох нь элбэг, өчүүхэн хүндрэл гарангууд хийж байсан зүйлээ дуусгалгүй бууж өгнө.
13.    Сэтгэл хөдлөлөө барьж хянаж чаддаггүй, уйлиах, уурлах, айх, сандралд автахдаа хурдан.
14.    Аливаа хүндрэл бэрхшээл тулгарсан үед илт өөр хүний харилцах асуудал биш байсан ч бусдыг буруутгадаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх