ОЮУТНЫ ДОТУУР БАЙР ХӨЛСЛӨХ ГЭРЭЭ

2014 оны 02-р сарын 21 өдөр, 06 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Батлав.КУДС-ын Захирал                                   /…………………………./Д.ДАВААСҮРЭН

 

оюутны дотуур байр ХӨЛСЛӨХ гэрээ

2013 оны    дүгээр сар                                       Өрөө №…                             Улаанбаатар хот

 

            Нэг талаас Кино Урлагийн Дээд Сургуулийг төлөөлж байрны жижүүр албан тушаалтай Б.Энхжаргал /цаашид Хөлслүүлэгч гэх/, нөгөө талаас

1 …………………………….овогтой…………………………. /РД:……………………………./

2. ……………………………овогтой…………………………../РД:……………………………./

3. ……………………………овогтой……………………………/РД:……………………………/

4……………………………..овогтой……………………………/РД:……………………………/ (цаашид Хөлслөгч гэх)нар харилцан тохиролцож энэхүү Оюутны дотуур байр хөлслөх гэрээ(цаашид Гэрээ гэх) дор дурдсан нөхцөлөөр байгуулав.

1.    Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.    Оюутны байр хөлслүүлэгч нь эрүүл ахуйн стандартад нийцсэн, дулаан, нийтийн зориулалт бүхий байрыг оюутанд хөлслөх, Хөлслөгч нь байрны төлбөрийг төлөх, энэхүү гэрээ болон бусад холбогдох журмыг чанд дагаж мөрдөх үүрэг хүлээхтэй холбогдсон харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.   

1.2.    Хөлслүүлэгч, хөлслөгч нь Монгол Улсын Иргэний хууль болон Нийтийн байранд мөрдөх журам, энэхүү гэрээг мөрдлөг болгон ажиллана.

2.        Гэрээний хугацаа, төлбөр тооцоо хийх 

2.1.    Энэхүү гэрээ нь талууд тохиролцон гарын үсэг зурж ерөнхий захирал баталсанаар хүчин төгөлдөрт тооцогдоно.

2.2.    Энэхүү гэрээ нь 2013 оны  … сарын  …-ний өдрөөс 2013 оны … Сарын …-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулав.

2.3.    Хөлслөгч нь байрны үндсэн төлбөрт нэг сарын 56000 төгрөг буюу нийт 10 сарын 560000 төгрөгийг төлөх бөгөөд КУДС-ийн /Хаан банк 5076091879,/ дансанд тушаана.

2.4.    Байрны төлбөрийг байранд орохоос өмнө бөөнд нь төлнө.

2.5.    Хөлслөгч нь хугацаанаас өмнө байрнаас гарах болсон тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.

2.6.    Хөлслөгч энэхүү гэрээний 2.3-д заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд байранд орно.

2.7.    Энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаа дуусахад талууд гэрээг сунгах тохиролцоонд  хүрсэн бол төлбөрийг тухайн сарын эхний 5 хоногт багтаан бүрэн төлнө.

3.    Хөлслүүлэгчийн эрх, үүрэг 

3.1.Хөлслүүлэгчийн эрх

3.1.1.  Хөлслөгч гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг сануулах, шаардах

3.1.2.  Хөлслөгч гэрээ, оюутны байрны дотоод журамд заасан зөрчил, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг дангаар цуцлах

3.1.3.  Хөлслөгч хөлсөлж буй өрөө, түүнд хамаарах эд хогшлийг гэмтээсэн, дутаасан тохиолдолд нөхөн төлөхийг шаардах

3.2.Хөлслүүлэгчийн үүрэг

3.2.1.  Хөлслүүлэгч нь оюутны байрны цэвэрлэгээ үйлчилгээ, аюулгүй байдлыг хангана

3.2.2.  Хөлслүүлэгч байр болон түүнд хамаарах ор, сандал, ширээ гэх мэт эд хөрөнгийг акт үйлдэж хүлээлгэн өгнө.

3.2.3.  Хөлслүүлэгч тог, гэрэл, цонх зэргийг бүрэн бүтэн хүлээлгэн өгнө. Хөлсөлж буй  хугацаанд хөлслөгчөөс шалтгаалалгүйгээр эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хөлслүүлэгч засаж янзлан бүрэн бүтэн байдлыг хангана.

4.    Хөлслөгчийн эрх үүрэг

4.1.Хөлслөгчийн эрх

4.1.1.  Хөлслөгч нь байрны цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэх, аюулгүй байдлыг хангуулах талаар санал гомдол тавих, шаардах эрхтэй

4.1.2.  Хөлслүүлэгч байр болон түүнд хамаарах ор, сандал, ширээ гэх мэт эд хөрөнгийг акт үйлдэж өгөхийг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй

4.1.3.  Хөлслөгчийн буруугүйгээр тог, гэрэл, цонх, хаалга, хана, дээвэр зэрэг гэмтсэн, эвдэрсэн тохиолдод засварлахыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

4.2.Хөлслөгчийн үүрэг

4.2.1.  Хөлслөгч нь энэхүү гэрээ болон оюутны байрны мөрдөх журмыг  чанд дагаж мөрдөнө.

4.2.2.  Хөлслөгч хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг барьцаалах, түүгээр баталгаа гаргахгүй.

4.2.3.  Хөлслөгч байрнаас гарахдаа өмнө хүлээлгэн өгсөн эд зүйлийг бүрэн бүтэн буцаан хүлээлгэж өгөх, эсхүл түүнтэй дүйцэхүйц мөнгөн төлбөрийг актын дагуу хүлээлгэж өгнө.

4.2.4.  Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг дур мэдэн солих, бусдад шилжүүлэхийг хориглоно.

4.2.5.  Хөлслөгч байрнаас гарахдаа цахилгаан хэрэглэлүүдийг унтрааж, галын аюулаас сэргийлж онцгой сонор сэрэмжтэй байна.

4.2.6.  Хөлслөгч нь гал, ус алдах гэх мэт элдэв осол, зөрчил гарвал (гаргавал) жижүүрт болон байр хариуцсан ажилтанд мэдэгдэж, цаг алдалгүйгээр гал унтраах анги, селесар  дуудна.

4.2.7.  Хөлслөгчийн төрөл төрөгсөд хөлслөгчтэй уулзахаар ирсэн тохиолдолд байр хариуцсан ажилтаны зөвшөөрөлтэйгөөр оруулж болох бөгөөд 12 цагаас хэтрүүлэхгүйгээр оюутны байрнаас гаргах үүрэг хүлээнэ.

4.2.8.  Нийтийн бие засах өрөө, халуун усны өрөөний угаалтуур, суултуур, душ, крант зэргийг ариг гамтай цэвэр эзэмшиж усанд орсон тохиолдолд душны өрөөг цэвэрлэж ариутгаж байр хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө.     .

4.2.9.    Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, чимээ шуугиан гаргах

4.2.10.  Орой 22 цаг өнгөрсөнөөс хойш өөрийн хөлсөлж буй өрөөнөөс бусад ороонд орох, хонох

4.2.11.  Ямарч нөхцөлд оюутны байранд найз нөхөд, бусад этгээдийг нэвтрүүлэхдээ жижүүрээс зөвшөөрөл авах

 

5.    хөлслөгчид хориглох зүйл /ноцтой зөрчил/

 

5.1.    Оюутны байранд согтууруулах, мансууруулах ундаа, бодисны зүйл авчрах, хадгалах, хэрэглэх, бусдад өгөх, уухыг (хэрэглэхийг) уриалах, сурталчилах, уруу татах, согтуурсан, мансуурсан байдалтай бусад этгээдийг оруулах;

5.2.    Байр хариуцсан ажилтаны зөвшөөрөлгүйгээр гадны этгээдийг байранд оруулах, байлгах, хонуулах

5.3.    Бусдыг зодох, дээрэлхэх, заналхийлэх, танхайрах, айлгах болон зодолдох

5.4.    Бусдыг өдөх, хоргоох, бэлгийн дарамт үзүүлэх

5.5.    Бэлгийн харилцаанд орох

5.6.    Хулгай, дээрэм болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах

5.7.    Оюутны байрыг зориулалтын бус замаар ашиглах

5.8.    Ашиг олох зориулалтаар байрны өрөө тасалгааг ашиглах

5.9.    Оюутны байрны эд хогшлыг санаатайгаар сүйтгэсэн, эвдсэн

5.10.  Тэсэрч дэлбэрэх, түргэн шатамхай бодис, түүхий эд /буу, сум, дарь, динамит, бензин, будаг шингэлэгч гэх мэт/ дотуур байранд оруулах, хадгалах

6.    Давагдашгүй хүчин зүйл 

6.1.    Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлслүүлсэн эд хөрөнгийн чанар, байдал алдагдвал талууд тохиролцож оюутны байрны төлбөрийн хэмжээг өөрчилж болно.

7.    ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ НӨХЦӨЛ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ 

7.1.    Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож дуусгавар болгоно.

7.2.    Дараах үндэслэлээр талууд дангаар гэрээг цуцлаж болно.

7.2.1.  Хөлслөгч тал дараах үндэслэлээр гэрээг дангаар цуцлаж болно.

7.2.1.1.        Хөлслөгч гэрээг дуусгавар болгох санал гаргасан / байрнаас гарах болсоноо хөлслүүлэгчид мэдэгдсэн/ тохиолдолд гэрээг дуусгавар болгож болно. Энэ тохиолдолд хөлсөлгчийн төлсөн төлбөрийг буцаан олгохгүй.

7.2.2.  Хөлслүүлэгч тал дараах үндэслэлээр гэрээг дангаар цуцлаж болно.

7.2.2.1.        Хөлслөгч нь энэхүү гэрээний 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.7-4.2.11-д заасан үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй,

7.2.2.2.        Гэрэний 4.2.2, 4.2.6-д заасан үүргээ нэг удаа биелүүлээгүй

7.2.2.3.        Энэхүү Гэрээний 5-р зүйлд заасан ноцтой зөрчлийг нэг удаа гаргасан

7.2.2.4.        Дотоод байранд мөрдөх журамд заасан зөрчил гаргасан бол

                                                           8.    Хариуцлага

8.1.      Хөлслөгч болон хөлсүүлэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг холбогдох хууль, тогтоомж, журам, гэрээний дагуу арилгана.

8.2.      Аль нэг тал гэрээний үүргээ гүйцэтгээгүй нөхцөл бий болоход нөгөө талын буруутай үйлдэл нөлөөлсөн бол үүргээ гүйцэтгээгүй тал хариуцлага хүлээхгүй.

8.3.      Хөлслөгч өөрийн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасаны улмаас хохирол учирсан бол Хөлсүүлэгч хариуцахгүй. 

                                                               9.    Бусад

9.1.      Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор Гэрээний нөхцөлүүд нь Талуудын хувьд заавал биелэгдэх шинжийг агуулна. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд нь бичгээр үйлдэгдэж, Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөрт тооцогдоно

9.2.      Гэрээтэй холбоотой Талуудын хооронд үүссэн маргааныг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

9.3.      Гэрээг 2 хувь үйлдэж, хөлслөгч, хөлслүүлэгч тус бүр нэг хувийг хадгална.

 

Хөлслүүлэгч талыг төлөөлж:       Б.Энхжаргал /байрны жижүүр/ 

Хөлслөгч:

1.      ……………………………………../                                       /  

2.      ……………………………………../                                       /

3.      ……………………………………../                                       /

                                                              4.      ………………………………………/                                                   

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх