Гэсэр
Арван зүгийн арван хорын үндсийг тасалсан ачит богд Гэсэр мэргэн хаан алдаршин дуурссан тэргүүн бүлэг
Эрт нэгэн цагт Шигэмүн бурхныг нирвааны дүр үзүүлэхийн урьд Хурмаст тэнгэр Бурханд мөргөе гэж очив. Хүрч мөргөсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг болгов: “Таван зуун жил болсны хойно ертөнцийн цаг смуун болох буй . Гэртээ харьж таван зуун жил болоод гурван хөвгүүнийхээ нэгийг илгээ . Тэр Ертөнцийн хаан тэр болтугай . Хүчтэн нь хүчгүйгээ барьж идэх буй . Гөрөөс өвөр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй. Чи гурван хөвгүүнийхээ нэгийг очуул. Тэр ертөнцийг эзлэх хаан тэр болох буй” гэв. “Таван зуун жил жаргалда ташуурч суув чи . Миний зарлигаар үтэр илгээгээрэй” гэв. Хурмаст тэнгэр: “зөв” гээд харьж ирэв. Ирсэн хойно бурханы зарлигийг мартаж Хурмаст тэнгэр долоон зуун болтол суув. Сууж байтал Сударсун балгасны их хотын баруун өнцөг нь нэгэн түмэн бээрийн газар эвдрэв. Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гугрван тэнгэр нар хамаг зэр зэвсгээ авч: “энэ хотыг хэн эвдэв? Бидэнд өшөөт дахйсан үгүй билээ . Асур нарын цэрэг эвдэв үү үүнийг?” гэж хотынхоо эвдэрсэн зүгт очив. Очиж үзэхэд хот нь өөрөө эвдэрсэн ажээ. Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гурван тэнгэр нар бүгдээрээ ярилцав өвөр зуураа : “Энэ хот юунд эвдрэв?” гэж ярилцаж байтал Хурмаст тэнгэр санав: “Шигэмун бурханыг нирвааны дүр үзүүлэхийн урьд мөргөе гэж очиж билээ би. Мөргөсний хойно Бурхан над зарлиг болж: Таван зуун жил болоод гурван хөвгүүнийхээ нэгийг илгээ. Ертөнцийн цаг самуун болох буй” гэж билээ . “хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх буй. Гөрөөс өвөр зуураа нэг нэгийгээ барьж идэх буй” гэж билээ . “би мартаж жаргалдаа ташуурч таван зуун жилээ илүү долоон зуун жил илүү сууж байна би” гэв.
Тэнгэр нар зөвөлгөөн хийв. Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гурван тэнгэр нар өвөр зуураа их хурим хийв. Хурмаст тэнгэр гурван хүүдээ элч илгээв. Илгээсэн элч нар нь Амин сахигч ахад нь хэлэв : “Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертөнцөд хаан ор суухаар оч гэнэ” гэв. Амин сахигч нь хэлэв: “Би хурмаст тэнгэрийн хөвгүүн билээ . Очлоо ч ертөнцөд хаан оронд сууж үл чадах буй . хэрьээ Хурмаст тэнгэрийн хөтгүүн очоод хаан оронд сууж эс чадваас хайрт хаан эцгийн нэр төрийг алдмуй . Би дургүйдээ үл очих биш . Сууж үл чадахаа айлтагнам би” гэв. Тэр үгийг аваад элч Yйл бүтээгч дүүд нь очив: “Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертөнцөд хаан оршонд суухаар оч гэнэ” гэв. Yйл бүтээгч хэлэв: “Би хурмаст тэнгэрийн хөвгүүн биш үү . Ертөнцөд явагч амьтан алтан дэлхийн хүн биш үү . Очивч би хааны оронд сууж үл чавна. Надаас ах гэвэл хаан суух ор Амин сахигчид буй заа. Дүү гэвэл Төгсцогтод буй заа . Надад юуны харьяа буй” гэв. Элч Төгсцогтод очив. Мөн урьд үгийг хэлэв. Төгсцогт хэлэв. “Их ах гэвэл Амин сахигч очно биз . Дунд ах гэвэл Yйл бүтээгч очно биз . Надад юунб хамаа буй . Очивч очъё гэж билээ . Эс чадвал хайрт хаан эцэг эхийн нэр төр хэрэггүй биш үү ” гэж гурван хүүхэд элчид мөн энэ үгийг өгүүлэв.
Элч энэ үгийг аваад хурмаст тэнгэр , гучин гурван тэнгэр нарт ирэв: “Гурван хүүхдийн яинь үг цөм тэр байна” хэмээв. Хурмаст тэнгэр гурван хөвгүүнээ ир гэв. Гурван хөвгүүн ирэв. Хурмаст тэнгэо зарлиг болруун: “Би та нарын ертөнцийн самуун болов. Туслахаар оч гэж би өөрөө мэдэж зарлиг болсонгүй билээ : Бурханы зарлигаар би та нарыг оч гэсэн билээ . Би та нарыг хөвгүүнээ болов уу гэж санаж билээ . Та нар миний эцэг байсан ажээ . Би та нарын хөвгүүн байсан ажээ . Та гурвуул миний хаан оронд суу. Миний аливаа явдлыг болбоос мөн зөвөөр зохиож явагтун. (Би бурханы зарлигаар алтан дэлхийд бууж амьтныг туслая” гэж) Хурмаст тэнгэр энэ үгийг зарлиг болов. Хурмаст тэнгэрийг зарлиг болсны хойно гурван хөвгүүн нь малгайгаа авч сөгдөж мөргөв. “Эвүү! Хаан эцэг минь бидэнд энэ үгийг юу гэж зарлиг болном?” Амин сахигч энэ үгийг хэлээд айлтгав: “Хаан эцгийнхээ зарлигаар юунд үл очном? Очивч хааны орон сууж үл чадах буй. Хэрвээ Хурмаст тэнгэрийн хөвгүүн Амин сахигч хаан орон сууж эс чадав гэж ертөнцийн хүн элэглэвэл таны нэрд муу буй заа . Дэмий л тэнгэрийн хөвгүүн билээ хэмээгээд очих уу би? Дүүгээ ховлов гэхүү ? Энэ Yйл бүтээгч аливаа юмыг энэ чаднам ”гэв. “Эсруагийн аймагт арван долоон тэнгэр нар наадам хийж их хурим болсонд харвалга , барилдаан хийвч энэYйл бүтээгчийг нэг ч хүн чадахгүй , бултыг энэ чадна. Өвөр зуураа гучин гурван тэнгэр нар мөн бас харвалга , барилаан наадам хийхэд бас үүнийг дийлэхгүй . Доор Лусын хаадын аймагт бас мөн л мэлзээ наадам хийвч үүнийг бас дийлнэ. Ер аливаа зүйл эрдмийг энэ үйл бүтээгч бүрэн сурсан билээ . Дэмий л тэнгэрийн хөвгүүн гэж очих уу бид ? Очивч мөн энэ чадна” хэмээв. Гучин гурван тэнгэр нар хэлэв: “Ер амин сахигчийн энэ үг цөм үнэн. Аливаа зүйл ч болов, бид сайн ч болов , ер мэлзээ хийж харвалга барилдаан хийвч булт манийг энэ дийлэх билээ . Амин сахигчийн тэр үг нь булт үнэн гэж Гучин гурван тэнгэр нар энэ үгийг хэлэв. ТөгсЦогт дүү нь ер эдний үгийг дагаж бүгд үнэн гэв.
Хурмаст дунд хүү ертөнцөд буух болов.
Бас хурмаст тэнгэр: “За Yйл бүтээгч ээ ! Эд бүгдийг үг нь энэ байна. Одоо чи юу хэлнэм?” гэв. “Би юу хэлэх вэ? Хаан эцгийн зарлигаар очвол ч очъя . Хурмаст тэнгэр ахай минь , над Шүүдрийн гилбэлгээн өнгөт хөө хар хуягаа өг. Цахилгаан өнгөт далавчаа өг. Нар сар хоёрыг хамтаар зэрэгцүүлэн ургуулан хийсэн манлай цагаан дуулгаа өг. Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумаа өг. Догшин хар нумаа өг. Билгийн гурван алд хар шор сэлмээ өг. Дуурсахуй нэрт алтан уургаа өг. Ерэн гурван жингээр хийсэн их болд сүхээ өг. Жаран гурван жингээр хийсэн бага болд сүхээ өг. Есөн салаат төмөр урхиа өг. Энэ бүгдийг найман ертөнцөд төрхөд буулгаж өгөөрэй” гэв. Хурмаст тэнгэр эцэг нь : “За өгье” гэв. “Гучин гурван тэнгэр нарын гурван тэнгэр та нар, над ертөнцөд нэгэн хэвлээс төрөх гурван хувилгаан эгчийг буулгаж өг. Нэг тэнгэрт нь миний биеийн дүртэй нэгэн хувилгаан ахыг буулгаж өг. Бусад тэнгэр нар энэ дагуулж явагч сайдаасаа гучин баатрыг буулгаж өг. Би ертөнцөд таныг илгээнэ гэж их дурлаж өг гэх биш , Хурмаст тэнгэрийн хөвгүүн ертөнцөд очоод хаан орныг сууж эс чадвал , хүнд дйилдвэл таны нэрд муу биш үү? Догшныг доройтуулж амьтныг жаргуулж явбал сайн нь энэ биш үү ? гэж гуйх минь энэ билээ “ гэв. Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр нар бүгдээрээ : “зөв биш юув, үйл бүтээгчийн энэ үг нь? Чамайг илгээх газарт юу гэж хайрланам бид? Бултыг өгье” хэмээв. Yйл бүтээгч “За” гэв. “Ах минь Амин сахигч , дүү минь ТөгсЦогт эс очив. Ертөнцөд хүрч амьтны тусыг бүтээсний хойно хаан эцгийн минь хаан оронд суух хишиг над буй за?” гэв. Бас “зөв” гэв. “Соронзон хүрлээр бүтээж хийсэн их илдээ өгөөрэй, ахай минь” гэв. “Өгье” гэв. “Ертөнцөд төрсөн хойно минь над амьтанд үл гартах нэгэн сайн морь буулгаж өгөөрэй” гэв. “Зөв, өгье” гэв.
Гэсэрийн төрөхийг угтаж мэдэв. Түүний хойно ертөнцийн цаг самуун болсонд хар тэргүүт хүнээс эхлэн нисэх шувуу , гүйх гөрөөс бүгдээрээ хүслэн нэрт овоон дээр чуулган хийв. Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан , Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлмэрч хийв. Мо гүүш, Данбо нэрт Уулсын хаан Овоо Гүнжид энэ гурвуул төлөг орхив.
Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлэв: “ай , гурван төлөгч нар энэ ертөнцийн цаг самуун болсныг даран чадах хаан төрөх үү? Yгүй юу ? Төлгөө орхиж үз” гэв. Мо гүүш төлөг орхив . Төлөг орхисны хойно хэлэв . “Овоо Дүнжон гарво нэртэй, молор эрдэнэ биет, дун цагаан шүдэт , гарди шувуу тэргүүт, алтан шар хонгорцог үстэй, үсний үзүүрт нь уд модонд цэцэг дэлгэрсэн мэт тэр төрөх буй. Тэр төрвөл дээр тэнгэр нарыг эзлэгч тэр болох буй” гэв. “За , нэг дахиж төлөг орхи” гэв. Данбо нэрт төлөгч төлөг орхив. Орхиод хэлэв: “Аръяа Авалоки Одкари нэртэй , дэлгэрсэн цагаан гэрэлтэй , улаан хонгор царайтай , дээд бие нь хүний бие мэт доод бие нь лусын хаад могойн бие мэт , тэр төрөх буй . Тэр төрвөл доод лусын хаадын эзлэгч тэр болох буй” гэв. “За, уулсын хан Овоо Гүнжид төлөг орхи” гэв. Төлөг орхив. “Жамцо Дари Оддам нэрт маш цагаан өнгөтэй , өнгө гэрэл нь аран зүгт дэлгэрсэн тэр төрөх буй . тэр төрвөл арван зүгийн бурхан төгссөн , дунд биед нь дөрвөн их тэнгэр нар төгссөн, доод биенд нь найман их Лусын хаад төгссөн эр төрөх буй . тэр төрвөл энэ Замбутивийг эзлэгч арван зүгийн эзэн ачит гэсэр мэргэн хаан тэр болох буй ” гэв. Аръяа Аланкари охин цагаан тэнгэр бас хэлэв: “Тэд бүгд нэг эх, нэг эцгээс төрөх үү? өөр эцэг , өөр эхээс төрөх үү? Эцэг нь хэн буй , эх нь хэн буй? Бас төлөг орхиё” гэв. “Эцэг нь Уулсын хаан Овоо Гүнжид энэ болно .Эх нь Го баяны охин Амаржил болно” гэв. “нэг нэгэндээ туслахын тулд нэгэн эцэг , нэгэн эхээс төрөх буй” “Эцэг нь энэ, эх нь энэ буй ажээ . Хаанаас ирэх вэ ? ” төлөгч нар хэлэв : “Ертөнцийн цаг самуун болсныг мэдэж дээр бурханаас зарлигтай , Хурмаст тэнгэрийн хөвгүүн юм уу? Ертөнцөд ингэж төрөх юм уу ? Бид эс мэдэв” гэв. Аръяа Аланкари охин цгаан тэнгэр, тэнгэрт гарав. Мо гүүш Данбо нэрт , уулын хаан Одоо Гүнжид Хүслэн нэрт овоон дээрээс буув. Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан тархав. Тэр бүгд “Төлөгч нарын үг үнэн болов уу?” гэж ярилцаж “Yнэн” гэж тахав.
Цотон, Сэнлонг эхнэртэй нь хөөв
Тэр цагт Дос, Донсар , Лин гурван отог улс байжээ. Досын ноён Сэнлон байв. Донсарын ноён Царгин байв. Лингийн ноён Цотон байв. (Тэдгээр амьтныг зовоож явагч тэр гурвуул ажээ) Цотон ноён агт сайтай ажээ . Нэг уруу орхисон чулууг гүйцэх буурал морь ажээ . Нэг нь голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн ухаа морь ажээ .
Нэг нь хөндлөн гүйх зээр гүйцэх зээрэн ухаа морь ажээ .Тэр гурван отог улс Го баянд цэрэг мордож айсуй гэж цотон яарч нэгэн сайн мориор урьд хүрч хэл оруулав: “танд Дос, Донсар , Лин гурван отог улс цэрэг мордож айсуй” гэв. Го баян дүрвэж нүүв. (Го баян өгүүлрүүн: “Сайн үг хэлсэн авай минь . Чи юу дуртайгаа ав” гэв. Цотон ноён өгүүлрүүн : “Тэр үзэсгэлэнт хүүхнээ өг” гэв. Амаржил өгүүлрүүн: “Эцэг минь. Эцэг минь би Цотон ноёны үг нь гурил мэт болоод зүрх нь гүр хар чулуу мэт гэнэ билээ: Би очихгүй. ” гээд дутааж гарав. Цотон ноён өгүүлрүүн: “Эцэг чинь нэгэнтээ үгээ хэлж барсны хойно чи дутааж хаашаа гарах” гээд хөөв.) Го баяны охин Амаржил мөсөн дээр халтирч унав.Охиныг барив. Охины сүүжний мах тасарч доглон болов. Цотон ноён “Би ийм доглон эм авбал миний нэрл муу болно үүнийг өөр хүнд өгье гэж ахдаа Сэнлон ноёнд өгье, хойно авахад сайн” гэж арга сэтгэж өгөв.Сэлонд өгсний хойно охины хөлийн мах эдгэв. Урьдах мэт өнгө чимэг гуа сайхан болов. Цотон ноён үзэн ядаж “Имй сайхан гуа үзэсгэлэнт эм бидэнд олох бэрх билээ. үүнээс сайн хөвгүүн төрнө гэж төлөгч нар хэлсэн. Гэтэл сайхан хөвгүүн эс төрөв. Энэ цаг самун болсон нь энэ эр эм хоёроос болов. Сэнлон, Амаржил хоёрыг хөөж орхиё . Урьдах эм, гэр , малыг хагацуулж авъя” гэв. (Тэр цагт тэдгээр амьтан Цотон ноёны үээс үл давах б илээ) Сэнлон ноёнд цоохор тэмээ цоохор ботготой, цоохор хонь цоохор хургатай , цоохор ямаа цоохор ишигтэй, цоохор нохой цоохор зулзагатай , хэлтгий хар цачир өгч гурван голын бэлчирт цөлж илгээв.
Амаржил жирэмсэн болов. Хөөж илгээсэн хойно Сэнлон өвгөн хоёр гурван малынхаа дэргэд огтоно урхидаж явав. Нэгэн өдөр арваадыг алж, нэгэн өдөр дотор наймыг алж явав. Амаржил түлээ түүж явав. Амаржил түлээнд очиж явтал өмнө нь нгээн шувуун хэнхдэгтэй , хүн ууцтай тийм харцага суу босож явна. Амаржил дуудаж асуув: “Хэнхдэг чинь яасан шувуутай адил буй? Ууц бөгс чинь яасан хүний төрөлтэй адил буй? Энэ юуны бэлэг буй?” гэж асуув. Харцага хэлэв: “Шувуун хэнхдэгтэй болсон минь үүдсэн биеэ эвдэн ирсний шинж билээ . Дээр тэнгэр нараас одоо ертөнцөд хувилж төрөх сайн эхнэр эрж явнам би. Төрөвч би ийм сайн эхнэрт төрнөм. Үгүй ч болов байнам зээ би” гэж хэлэд нисэж одов. Амаржил шинийн наймны шөнө түлээ түүж харьж иртэл зуур нэгэн их хүн учралдаж үхэтхийж унав. Амаржил хэвтэж биеэ тэнхрэхлээр харьж ирэв. Хярмаг цас орсонд Амаржил мөн түлээ иүүж мөрөөр мөшгиж үүрийн хярааны үед шөнийн унасан газрт очиж үзвэл тэнд нэгэн алд дэлэм мөртэй хүн олсоны мөрийг үзэв. “энэ яасан их мөртэй хүн очив? гэж мөрөөр нь мөшгив. Тэр мөр нь их хадны хөндийд оров. Хадны хөндийгөөр Амаржил шагайж үзэв. Үзьэл алтан ширээн дээр бар цоохор тугтай , бар цоохор малгайтай, бар цоохор дээлтэй, бар цоохор гуталтай хүн алтан ширээний мөг түшлэгийг түшин сууж: “Энэ шөнө алжаахын муугаар алжаав би” гэж (сахлынхаа хярууг арчиж) суув. Амаржил үзэд айж дутаан харьж ирэв.
Гэсэр хэрээ, чөтгөр, оготно гурвыг алав.
Тэр цагт чөтгөрийн хар хэрээ нэг настай хүүхдийн нүдийг цохиж болгож алдаг байжээ . Гэсэрийг төрөв гэж сонсоод нүдийг нь цохьё гэж айсуй ажээ . гэсэр түүнийг хувилгаанаар мэдэв. Нэг нүдээ хялааж , нэг нүдээ аньж , хялаасан нүдэн дээрээ есөн салаат төмөр урхийн шижимнээс татаад чөтгөрийн хар хэрээг бариад алж орхив.
Тэр цагт ямаан шидэт , нохой хоншоорт чөтгөр, Гүнгү эцэг Эргэслон (Гэлон) лам болон хувилч ирж, хоёр настай хүүхдийн толгой дэр авшиг тавигч болоод хэлийн үзүүрийг тас хазаж хэлгий болгох байсан ажээ . Түүнийг Гэсэр мэдэв. Тэр чөтгөр , гэсэрт айсуйг гэсэр мэдээд дөчин таван дун цагаан шүдээ зууж хэвтэв. Хүрч ирээд лам болж толгой дэр авшиг тавив . Хуруугаар шүдийг нь ухаж, соёогоороо бас шүдийг нь соёодож эс хүч хүрэв. “Энэ хүүхэ тань язгуур эх хэлтэй билүү, угаас ингэж зуурч төрж билүү” гэж асуув. “Уйлнам билэ бид эс мэдэв” гэв. Чөтгөр одоо хэлээ дүрж хөхүүлнэм. Хөхөгч болоод хэлийг багалзуураар нь тас хазаж алж орхив. Гурван насандаа чивлийн оготно шар үхрийн чинээ болж газрын хөрсий урвуулж , Монгол улст муу үйлдэж байсан ажээ . гэсэр түүнийг мэдээд үхэр хариулагч өвгөн хүн болон сүх барин гүйв. Шар үхрийн чинээ оготно гзрын хөрсийг урвуулж явтал өвгөн сүхээрээ үхрийн эвэр хоорондуур цохиод алж орхив. Дав дээр гурван догшныг алав.
Сэнлон баяжиж гэр бүлээ авчрав. Түүний хойно хонь нь төрөв. Дун цагаан хурга гарав. Гүү нь төрөв. Билгийн хээр унага төрөв. Үхэр төрөв . төмөр хөх хирс үхэр төрөв. Нохой төрөв . төмөр хушуутай зэс өлөгчин төрөв. Гэсэр тэд бүгддээ сан тавьж , огторгуй дахь Навса Хүрз эмэг эхдээ залиыбарав. “Эжий минь энэ бүгдийг минь сайхан тэжээж өсгө. Намайг хэзээ өг гэсэн цагт тэднийг өгөөрэй” гэв. Тэд бүгдийг нь Насва Хүрз эмэг эхдээ үзүүлж өгөв. Эх нь “Зөв” гээд авлаа . Сэнлон өвгөн, зовлонт эмээс төрсөн гэж нэрийг Жур гэж нэр өгөв. Жур хоёр гурван малаа хариулж явнам. Явахдаа гурван долоон хулс сугалаж авав. Гурван долоон харгана сугалж авав. Дэрсээр муу гүүгээ цохилов. “Энэ гурван долоон дэрс минь цохих тусам дэрсэн цагаан адуу болцогоо” гэж уохилов. Хулсаар муу үхрээ цохив. “Навч мэт сүүлтэй , хулсны үе мэт өнгөтэй ийм сайхан үхэр төрцгөө ” гэж цохив. Харганаархамуут тэмээгээ цохив. Хувилгаанаар шившиж цохилсонд тэд бүгд булт төрнөм. Гагц гүүнээсдэросэн цагаан адуу төрцгаав. Мөн алиныг тоолном? Гэсэрийнхээ зарилгаар сар бүр дэд дэдээр төрөв. Гэсэрийн зарилгаар сар бүр төрөхөд тоолшгүй олон мал болов. Сэнлон өвгөн баяр нь танаггүй “Миний ерөөл буй за . ганцын эх мянга гэгч энэ байнам6 гэхэд нь Амаржин: “үнэн биш юу вэ тэр чинь? Чиний ерөөлийг би хэдийн мэдсэн билээ Адвиш ерөөлтэй биш үү, чи ” гэж хуурч зарлиг болгов. Сэнлон , “энэ малыг маанв хэн хадгалнам?” гэж их улсдаа очив. Цоьонд хүрч хэлэв: “Хүний үзэн ядаж хөөж орхисон үзэсгэлэнт сайхан эмээс чинь нэг му хөвгүүн төрж байна. му гэж байлгана уу? Сайн гэж хаан орон суулгана уу? Мууч болов суулгах жишээтэй л болов . Эм , хүүхэнд , гэр малыг минь над өг” гэв. Бүгд улс “Сэндлн өвөгнийх зөв биш үү” гээд эм, хүүхэд , тэд бүгдийг нь булт өгөв. Сэнлоэн өвгөн тэндээ авч харьж ирэв. ( Нөгөө эмээс Цас (Фаца Шалгар), ронса нэрт хоёр хөвгүүн ажээ )”Цас, Ронса, Жур гурвуул энэ малыг минь хариул” гэв. Гурван хүүхэд мал хариулж явна. Жур холын уулыг ойр болгож, ойрын уулыг хол болгож , маялыг хувилганаар адуулж явна. Жур эцэгтээ хэлэв: “миний ерөөл буй за гэж, малаа өсгөв гэж баярлах чинь юу билээ ? Одоо орд цагаа гэрийг үл барих чинь юув” гэв. Гэж явав . Модонд хүрч бүгдээрээ мод огтолж явав . Өвгөн шудрга модыг огтолж нэг хэдийг унагав. Жур хувилгаанаар ханыг ханаар , унийг униар босгосцгоов. Сэнлон өвгөн сайхан шудрага мод үзэж огтолъё гэж очивч Жур хувилгаанаар өргөст мод болгоно. Өвгөн огтолж ядаж гараа эсгэж ирэв. “Нүгэлт муу хөвгүүн очиж билээ . Шудрага сайхан мод гэж огтол ё гэтэл өргөст мод болно:Гараа эсгэж санд мэнд харьж ирэв би” гэв. Жур орд цагаан гэрийнхээ модыг авч ирэв. “Ахай минь , огтолсон модоо юу гэж орхиж ирэв чи? Чиний орхисон модыг би авч гэр хийж ирэв би” гэв. “Үнэн. Би мод огтолж билээ . огтолсон модоо газар эндэж гээгч билээ би. Энэ муу хулгай хийж авсан ажээ” гэв. “Ахайн минь үг үнэн. Чиний огтолсон модноос хулгай хйж авсан мод чинь тэнд хоёр гурван гэрийн мод байна.” гэв. “Яи юу огтолж явнам?” “Би хүч үл хрэхдээ чиний огтолсон модоор гэр хийв би” гэв. Тэр гэрээ бүрхүүлэв. *** *** *** Гурван хүүхэд малд очив. Сэнлон Ронсагийн эхийг дотночлон явнам. Цас Чихэр, Ронса хоёрт ширээн дээр тавьж өгөв. Журд нохойн идэх муу аягаэд хийж өгнө. Жур гурван атга цагаан чулуу гурван атга хар чулуу авав. Цагаан чулуугаа хадны дээр дэлгэж тавина. Олон мал өөрсдөө бэлчиж очно. Харихдаа хар чулуугаар хавтгандаа хийгээд ирнэ. Олон мал хойноос нь өөрсдөө дагаж ирнэ. Маргааш өглөөгүүр гурвуул бас малд явав. Малынхаа дэргэд суугаад ярив. Жур хоёр ахдаа үг хэлэв: “Бид ийм олон мал хариулж явж өдөр бүр хоосон явмой Нэгэн тугал алж идье” “Алж идье” гэхэд Ронса хэлэв: “Эцэг эх маань биднийг лонгодмой” гэв. Цас Чихэр дуугүй суув . “Донгодох юмыг би даая . Цас Чихэр минь нэг тугал барь” гэв. Цас нэг тугал барив. Жур алав. Арьсыг битүү туламлан өвчив. Махыг идээд ясыг тулам дотор хийгээд сүүлээс нь барьж гурвн үе даллвасаа амьд тугал болон олон тугалын хойноос гүйв. Малаа авч харьж ирэв. Гурван хүүхэд гэртээ орв. Цас, Ронса хоёр босож байв. Жур зүүнтэй тавьсан идээнээс идэж суув. Эх нь хэлэв: “Жур юунд идээгээ идэв? Та хоёр юунд үл идэх буй? ” гэв. Ронс хэлэв: “Жур дүү маань маньд нэг тугал алж өгч , түүний махыг идэж цадав. Идэхгүй” гэв. Сэнлон өвгөн: “Ээ! Жур тэр чинь үнэн үү ? ” гэж асуув. “Худал хэлнэм. үгүй ”гэв. Өвгөн ташуур барьж босон харайв . Журыг ташуураар савна. Савахад нь Жур ташуур дээрээс нь ноцон хэрэлдэж байв. Байтал Амаржил гүйж ирэв. “Юу болов? Өьгөн! ” гэв. “Энэ муу чөтгөр хүүхэд чинь нэш тугал барьж алж идэв гэнэ. Ийм нүгэлт ажээ” гэж уураа даран ядаж байв. Амаржил хэлэв: “Барсан муу, тэнэсэн муу хүлгөр! Чиний тугал тоо гүй буюу? Тугалаа бүртгэе” гэв. “Чам мууд юуны ийм олон мал билээ? Үнэн идсэн ч гэсэн ганц тугалын төлөө үүнийг минь жанчих чинь юув? Үнэн идсэн ч гэсэн ганц тугалын төлөө үүнийг минь жанчих чинь юув? Биеийнхээ сайнаар өсгөсөн мал мэт санаж байна чи” гэж донгодов. Өвгөн гүйж тугалаа бүртгэв. Тугал нь бүрэн ажээ . Өвгөн гэртээ гүйж очив. Ронсыг “Яасан худалч билээ?” гэж донгодов. “Үүний хойно чи худал хэлэв зээ. Би чамайг үхтэл гөвшинө” гэв. Маргааш өглөө гурван хүүхэд бас малаа авч очив. Жур нэг тугал алав. Ронс сүүлний ясыг нь хулгайлж өвөртлөв. Урьд ёсоор махыг авч идээд ясыг тулмын дотор хийв. Мөн гурван үе даллаваас оготор тугал болон олон тугалын хойноос мөрөөр нь гүйж очив. Малаа авч гэртэ ирэв гурвуул. Ронса хэлэв: “Жур дүүгийнхээ алэ өгсөн тугалын сүүлийг идье” гэж өврөөсөө цустай сүүл гаргаж галд булж суув. Өвгөн “Ронса! Энэ чинь юув?” гэв. “Жур дүү минь маньд нэг тугал алж өгч, түүний дээрээс нь аван ноцолдов” “Энэ их зөнтөг (зөнөг) болох нь энэ үү? Энэ намайг давхийвэл жанчъя гэж над тэмүүлнэ” гэв. Журын эх нь гүйж ирэв. “Юун нүгэлт хүлтгэр, яав?” гэв. “Нэг тугал алж гэж Ролнса сүүлний цустайг шарж сууна. Үнэн буюу? Худал буюу?” гэв. Журын эх нь хэлэв: “Чи энэ хөвгүүнийхээ үгээр юунд ингэж жанчнам? Тугалаа бүртгэж үзээсэй” гэв. Өвгөн тугалаа бүртгэв. Олон тугал бүрэн ажээ . Нэг тугалын сүүлнээс цус гарч явна. “Сүүлий нь огтолсон байна” гэж өвгөн гэртээ гүйж ирээд Росыг гөвшив. “Чи тэр бармыг юу гэж гүжирднэм?” Бутач ирээд хотчийг хорино гэгч энэ байна гэв. *** *** *** Заяатай худал хэлэгдэхээр үнэнээр хэлэгдэе би. Заяатай маргааш чиний малаас олныг алж идье би( гэж Жур хэлэв. Гурвуул малд явав. Жур хоиноос нь есөн эрэг алж их тогоо хувилгаанаар хурааж Ронсаг сүрээр дарж тэр махыг бүгдийг болгов. Махаа гаргаад сан атвьж , хамаг бүгдийг сахиусндаа залибарнам: “дээр Хурмаст тэнгэр ахай минь , дэд нь болбол Эсруа аймагт арван долоон тэнгэр нар, дэргэдэх гучин гурван тэнгэрор нар, Навса Хүрзэ эмэг эх гурван зуун жаран өөр хэлтэн амьтан сахиус минь, Мо гүүш , Данбо нэрт төлөгч минь, Уулсын хаан Овоо Гүнжид алтан дэлхийн хуилгаан эцэг минь , ялгуусан гурван өхий минь, дээд арван зүгийн бурхан сахиус минь , доод дөрвөн их Лусын хаад минь, Та та бүгддээ муу биеэ үзүүлэх минь энэ. Ариун тахил тахиж наманчлах минь энэ буй ” гэв. Хамаг сахиус нь : “Нусгай минь алтан дэлхийд төрж байна . Хамарт мань сайхан үнэр үнэртэж байна. Төрж маньд бэлгэ үзүүлэх нь энэ байна6 гэв. Тэд бүгдээрээ залбираад Цас, Ронса хоёрын өмнө их ширээн дээр идээ тавьж өгөв. Цас чадах чинээгээрээ идэж сууна. Ронса Гэсэрийн сүрд дарагдаж үл идэж сууна. Жур сахиусаа хурааж олон хүн болгоод бүгд идэж орхив. Ронса босоод гэрээ тэмцэв. Цас, Жур хоёул малдаа очив. Ронса эцэг эхдээ хэлэв. “жур хөвгүүн чинь есөн эрэг хага татаж алав. Олон тогоо хурааж ирж бүгдийг чанав. Махаа болгож гаргасан хойноо дэмий дээр тэнгэр гэнэ , доор лусын хаад гэнэ, дэмий бурхад гэнэ, юу юу хэлэв , дэмий олон юм хэлнэ билээ . Би эс мэднэ. Цас бид хоёрт мах чанаж өгөв. Харан хониныхоо тулд гомдож эс идэв би. Хамаг мал хашаа очсоныг ч эс мэднэ. Махаа иэдхдээ дэмий явдалын буюу олон хүн ирэв. Дэмий “Буу, буу” гэж угтан гүйж морийг нь авцгаана. Тэд бүгдээрээ хуримынхаа махыг бултыг идэж орхив” Ронса энэ үгийг өвгөнд хэлэв. Өвгөн “Ийм нүгэл ажэ, ийм чивэл ажээ6 гэж ташуураа барин малдаа гарав. Дээр гарч өвгөн саравчилж харваас Жур дэрэгдээ олон мал тууж явах ажээ . Өвөгний нүдийг хувлгаанаар халхалж бие млаа эс үзүүлэв. Өвгөн гэртэ гүйж харьж ирэв. “үсэд бараагүй(огт харагдахгүй байна) . халаг хуухай. Жур гэгч чамайг дээ” гэж занаж сууна. Занаж суутал Жур олон малаа түрхэртэл тууж, дуулж элдэж ирэв. “За чи малаа бүрэн тууж ирэвүү ? Чамайг мэдлээ би” гээд ташуур барин угтан гарав. Журыг ташуураар савна. Савтал ташуурыг нь булаан авч хаяж орхив. Өвгөн Журыг ноцов. Жур унагч болоод “Ёо халхай” гээд өвгөнийг дээгүүрээ хаяж орхив. Өвгөн “Ёо ёо” гэж бархирна. “Жур ч болов “Ёо халгай” гэв. Амаржил гүйж ирнэ.”Өвгөн, яав яав?” гэнэ .”Хөвгүүн төрж гэж санаж билээ Чиний хэлсэн үг үнэн байсан аж. Есөн эрэг хага татаж алж идэв гэнэ. Энэ намайг жанчих гээд харин толгой дэгүүрээ хэт хаяж орхив. Бие минь эвдэр үү яав ? Адвиш өвднөм” гэв. “эвдэрвэл эвдрэг. Ронса урьд тугал лав гэн гэн ирлээ . Тэр нь үнэн байл уу? Одоо есөн эрэг алав гэнэ . Биеийг чинь хаясан ч үнэн биз . Иргээ бүртгэж одоо үз” гэв. Өвгөн очиж иргэ бүртгэв. Ирэг нь бүрэн ажээ. Өвгөн ирэв: “Халаг хуухай, Ронса яалаа чи?” гэж өвгөн гаслав. Амаржил хэлэв: “Авай Жур яалаа чи? Гэр хийсэн хүн , хойно суув гэлээ . Гишүү огтолсон хүн, урьд явав гэлээ . Чамайг Ронса алъя гэж байна. Одоо Ронсаг хов үг хэлж ирвэл Ронсын үгээр өвгөн жанчъя гэж очвол хуу (цөм) тоолж өг” гэж Амаржил хэлэв. “Чиний мууг аль бүр үзэх вэ би ? ” гэв. Жур Ронсыг донгодов: “Чиний урьд , ганцаараа олон мал ч өсгөлөө би. Ганцаараа ч болов дуугүйы хариулуж явлаа би. Өдөр бүр алж идвэл би энэ малыг яаж өсгөх билээ ? Чи над өших чинь юу билээ ? Худал хэлэн хэлэн хэрэлдүүлэх чинв юу вэ ? ” гэж донгодов. Ронса дуун эс гарав. Цас Чихэр инээв. Өвгөн: “Эвий эвий, их үнэн биш юув? Чамайг үүний хойно хэлбэл гөвших буй” гэв. *** *** *** Маргааш өглөөгүүр өвгөн дотроо санав. “та гурав миний шийдээр явж чадахгүй байна. Малд одоо би очилцоно” гэж Цасыг аван малаа тууж явав. Тэр өдөр дуугүй хариулж үдэш өвгөн, Цас хоёр малаа тууж ирэв. Түүний маргааш өвгөн Ронсыг авч явав. Хоёул мала хариулж явсаар гурван хонийг чононд бариулж идүүлэв. Үдэш ирэв. “Би мал хариулж билээ . Энэ муу Ронса хонийг хариулж явсаар гурван хонь чононд бариулж идүүлэв” гэж хэлэв. Жур хэлэв: “Намайг бол жанчих байсан . Мундаж (аз болж) намайг эс аваачсан зөв болж ” гээд суув. Өвгөн маргааш өглөөгүүр Журыг аван малаа тууж гарав. Жур холын уулыг ойр болгож ойрын уулыг хол болгож явав. Хонины захад очъё гэтэл чоно гүйж явна. “Ахай минь энэ чоно гүйж явахыг мэдэв үү? ” гэв. Өвгөн хэлэв: “Юу мэдэх вэ? Хонь гэтэж явнам за” гэв. “за ахай чи энэ чоныг харваж оно. Оновол чи нэг эрэг авч алж махыг над бүү өгөлц. Чи бултыг ид . Чамайг алдвал би харвая . Би оновол би нэг эрэг алж махыг би идсүү . Чамд бүү өгөлцье би” гэв. Өвгөн “За” гэв. Өвгөн чоныг харвав . Эс хүргэв. “Ахай минь одоо хишиг над биш үү? ” гэв. Өвгөн “үнэн буй” гэв. Жур харвав. Сум нь онов. “Ахай чи өвгөн хүн, дулаан бүслүүр (бэлхэмж) хий “ гэж (чонын арьсыг) өгөв. Жур одоо өвгөнийг хувилгааны сүрээр дарав. Есөн хонь алав. Олон тугал хурааж хонийг барилж явахад өвгөн: “Халай Жур” гэж дууграх гэв. Дуун гарч үл чаднам. “Ээ! яалаа” гэж босох гэв. Өндийгөөд босож үл чаднам. Өвгөн дуун үгүй харж суунам одоо . Хонины махыг Жур гаргав. Мөн бас олон сахиусаа хурааж өвгөнд олон хүн болж , ширээ өргөж аваачиж тавьж өгөв. Өвгөн Гэсэрийн сүрд дарагдаж идэж үл чадна. Хоёул одоо босов. Өвгөн босож гэрээ тэмцэж гүйв. Жур малд очив. Өвгөн гэртээ очиж эмдээ хэлж гашуудав. “Авай яая, ийе. Би үзлээ. Ронсыг хэлдэг үг эгээ үнэн байна. Есөн эрэг алав. Махыг Жур ганцаар тас идэж орхив. Амаржил! Чиний чөтгөр гэж хэлэгч чинь үнэн байна. Муус буюу, мангас буюу энэ? Энэ малыг барсан хойно маны биеийг барьж идэх байна энэ”.Өвгөн чингэж гашуудаж суунам. Жур олон малаа тууж элдэж ирэв. Өвгөн ташуураа барин гарч байв: “авай жур, ьашуураар цохилтол нь ноцов. “Өвгөөн! Яав, юу вэ ? ” гэв. , “Өнөө чи яасан олон хонь хага татав чи ?”гэв. “Явщя. Чи бид хоёулаа энд учраа ололцохгүы . Цасад заалдъя” гэхэд “За ” гэж Жур бид хоёул хонинд очим гэхүл хонины захад чоно гүйж явна. Энэ муу хүү над хэлэв. “Ахай , энэ чинь чоно гүйж явахыг мэдэв үү чи? ” гэв. Чингэхэд “Хонь идье гэж явнам за” гэв би. “Ахай бид хоёул мэлзээ хийе гэв. Чингэхэд “Гайгүй , юу билээ ?” гэв би. “Энэ чоныг харваж оно . Оновол хонь алж махыг над бүү ам хүргэ Чи ганцаар алж махыг ид ” гэв. Чингэхэд “За ”гэв. ”Чамайг алдвал би харвая . Хэрвээ би оновол мөн урьд ёсоор идье би ” гэв . “За” гэж хоёул харвав Өвгөн хүн би эс хүргэв Жур харваж алав .”Жур, өвгөн хоёул мөн урьд хонь идсэниыг тоолж хэлэв Цас хэлэв: “Өчигдөр Ронса та хоёул малд очоод гурван хонь чононд бариулж идүүлэв гэнэ билээ. Мэлзэж харваад урьд идсэнээ юу гэж заалднам е Ахай чинийх буруу. Өвгөн хүн дуугүй яв” гэв. “Энэ хүүхдийн минь зан ааш нь өөр байна” гээд явав. *** *** *** Маргааш бас Журыг аван малд очив. Адуу үхрийн захад шаазгай модны дээр сууж байв. Үнэ үхрийн эдргэдүүр гүйж явна_ Жур хэлэв: “Ахай чи мэдэв үү? Үнэг шаазгай хоёр юуны төлөө ингэж малын дэгэд явна?” гэв. Өвгөн: “Эс мэдэв? ” гэв. “Шаазгай морины даарь цохъё гэж явна биш үү . түүнээс улам морины нугасанд орж үхэх биш үү . Энэ хоёулыг чи бид хоёр харваж алья . Бидний хэн албал нэг үхэр , нэг морь алж идье. Нэг нэгэндээ ам бүү хүргэе” гэхэд өюгөн “”За’ гэв. Шаазгайг харвав. Өвгөн эс хүгэв. “Ахай минь үнэг мөн энэ байна .Харва” гэв. Өвгөн ойрхон байна гэж баярлан нумаа дэлэв. Жур хувилгаанаар нумыг эс далгав. “Ээ! Яалаа би ?” гэж өвгөн нумаа ярвайж татна. Үл даанам, “ахай, үтэр” гэв. Өвгөн цочиж харвав. Эс хүрэв. Жур шаазгай үнэг хоёрыг харваад алав . Үнэгийг өвгөнд өгөв. Жур шаазгй үнэг хоёрыг харваад алав. Үнэгийг өвгөнд өгөв. Жур адуунаас нэг тарган гүү сонгож алав. Үхэрэс нэг тарган үхэрийг сонгож алав. Өвгөн бас “Халаг ” гэж хэлье гэвч хэлж үл чаднам .Жур махаа болгов. Өвгөнд бас ширээн дээр аваачиж өгөв. Өвгөн идэж үл ч аднам. Жур хувилгаанаар бултыг идэв. Жур одоо дуулж сууна : “Морины дарт цохьё гээд шаазгай , үхрийг хордуулья гээд үнэг, тэр хоёрыг харваж алъя гээд өвгөн- Энэ гурвуулаам өөр нэн ичгүүрт юм буй боловуу? ” гэж дуулав. Өвгөн босож гэрээ тэмцэж гүйв. Эмдээ хэлэв: “Одоо би түүнтэй ханилахгүй. Малыг минь булт идээд хойно намайг идэх байна. Энэ аалиар чөтгөр ч биш мангас л буй за энэ” гэв.
Сэнлон гурван хүүхдээ шалгав
Энэ гурван хүүхдийн нэгтээ нь л би байя . (Энэ гурван хөвгүүдийн сайн мууг үзье) “ гэж ятуу урхидаж барив. Тулманд хийж амсры нь боов. Өвгөн хайнаг үхрээ унаж Цасыг сундалж авачив. (Өвгөн сэмээр хавтаганы амсрыг нээв) Ятууг дүрхрэхэд үхэр туйлж орхив. Өвгөн үхэгч болж хэвтэнэ. Цас үйлна : “Ахай минь нэг гэвэл авыг тавиулах билээ . үгүй гэвэл аяныш таниулах билээ . Эвий яалаа! Гэж уйлад ирэв. Өвгөн үхрээ унаад харьж иржээ .
Маргааш босоод Ронсаг бас сундлж аваачив. Урьд ёсоор үхэр туйлж орхив. Өвгөн үхэгч болж хэвтнэм. Ронса уйлаад харьж ирэв. Өвгөн үхрээ унаад харьж ирэв. Маргааш босоод Журыг бассё сундалж аваачив. Явж байтал нэг хятад тариа тарьж явна. Тарианы захад бай мод босгож , модон дээр нь шаазгай сууж байв. Урьд ёсоор ятуу дүрхрэх , шаазгай нисэхэд үхэр туйлж орхив. Өвгөн үхэгч болж хэвтэнэ. Жур буун гүйж үхрээ барьж их дуу гарч уйлагч болов. Уйлаад хэлэв: “Намайг уйлав гэж энэ уул сургав уу? Уулын дэргэдэх мод сургав уу? Энэ хорт хятад тариа эс тарьж , тарианы захад бай мод эс босговол шаазгай юу гэж суугаад босох билээ ? Үхэр юу гэж туйлах билээ? Өвөн минь юу гэж үхэх билээ ? Энэ хятадыг эрүүлсүү (шийтгэе) би” гэж очив. Жур урьд үгээ хятадад тоолж хэлэв. “Одоо чи үхсэн хүнээ амьд хүнээр төлүүлж авья гэн үү ёи ?” гэж хятад үл анхаарав. Жур ирж хятадын тариаг тас эвдэж явна. Хятадтариандаа хорсож гүйж ирэв. “Чи ямар зарлиг болном , ёиний зарлигаар чинь болном , чиний зарилгаар чинь больё би . Тариаг минь бүү эвд чи ” гэв. “Чамаа ял янх өг гэхийг байя . Энэ уулын модыг хадаж авчир. Эцгийнхээ ясыг дэгдээе би.” Гэв. Хятад явв . Уулын модыг хадаж авчирч өгөв. Жур эцгийнхээ гадуур мод хураав. Их түймэр шатаав. Гал дүрэлзэн шатахад өвгөн хялааж харав. “ахай минь үхсэн хүн харсаар үхвэл хойд амьд үрдээ муу ср гэлээ ” гэж эцгийнхээ нүдэнд шороо битүүлэн ахяв. Гал бас дүрэлзэн шатахад өвгөн хоёр хөлөө атирав. “Үхсэн хүн хоёр хөлөө тирсаар үхвэл үлдсэн эм хүүхний үе нь үл сунам гэлээ” гэж аврага мод үүрч ирж эцгийнхээ хоёр хөл дээр тавив . Эцгээ одоо галд өргөж аваачив. Аваачиж галд орхинё гэхэд “Жур! Ахай чинь үхсэнгүй амьд байна” гэв. “Ахай минь , үхсэн хүн дуу гарвал хойд үрдээ муу ёр гэлээ” гэж галдорхино. “Авай (Жур) минь ! Ахай чинь үхсэнгүй гэж байтал амьдаар нь алдаг буюу ? ” гэв. “Ахай минь үхсэнгүй байна, сайн” гээд үхэрт нь дүүрч харьу ирэв. Өвгөн гэртээ ирээд эмгэндээ хэлэв: “Гурван хүүхэдтэйгээ малд явж билээ _ гурван хүүхдийнхээ сайн муугийг нь тэнсье гэж явж билээ . Цас минь баатар сайн хүн болох байнам. Ронса минь зөөшлөн (зөөвөрлөн) идэх хүн болх байна. Удаа нь хэлэхэд Жур минь үл хүрэх байна. (Жур минь хэнээс ч илүү сайн эр болох байна!) гэв. Чингээд өвгөн гарч одов. Эмгэн (Ронсагийн эх) муу санав: “Орхидос эмээс төрмөн хөвгүүн миний хоёр хүүхдээс илүү болох гээч юу вэ? үүнийг үтэр үгүй болгоё би” гэж ширээн дээр хоёр хүүхэддээ сайхан идээ хийж тавив. Журд ондоо хор хийж тавив. Гурван хүүхэд үдэш ирэв. Цас Ронса хоёр ширээн дээрээ гарч идээгээ идэж сууна. Жур зүүн тийш харж байна.м Эх нь хэлэв: “Авай Жур! Юу гэж харж байна? Ширээн дээр гарч идээгээ ид. ”гэв. Жур гүйж гарав. Аягатай идээг аваад барьж сууж үг хэлэв: “Эжий ахай минь , манд урьд аяганы өмч хадгалж өгч бүлгээ. Эн өдрөөс малын өмч хагалж өгөх байна даа . Хоёр ах минь идэв. Эцэг эхдээ дээжээ эс барина. Эцэг нь эс мэдсэнээсээ авч идье гэтэл бас татаж авав. “”4Хэзээнээс эцэг эхийн гэр болохын эх тогоо энэ билээ” гэж тогоонд хийв. Тогоо хагарав. Тулганд дусаав. Тулга хагарав. Тоононд дээш цацав. Тооно нь хэмхрэв. “Гэр болохын (урьд учирсан) шар нохой билээ” гэж нохойн толгой хоёр анги салав. үлдсэнийг өөрөө зооглож , улараа нэвчүүлж лусын хаад дахь эгчдээ тахил өгөв.
Цотон Журыг эхтэй нь хөөв. Сэнлон өвгөн эх улсдаа нүүж очив. Олон улсынхаа захад буув. Цотон ночн авлаж явсаар үзэв. “Ээ ! ийм сайхан цагаан гэр хэнийх вэ? Энгүй олон мал хэнийх вэ? Асууж ир” гэж хүн илгээв. “Сэнлон өвгөнийх” гэж ирэв. Цотон ноён бүгдээрээ гэрт нь ирэв. “Ээ! ийм олон мал, орд цагаан гэр хэн өгөв?” гэж асуув. Жур дэргэд нь ирээд хэлэв: “төмрөө үл мэдэх хуурай билүү чи? Төрснөө үл мэдэх нохой билүү чи? Чамайг ахыгаа хөөж орхисонд дээр тэнгэр , доор лусын хаад бүгдээр өршөөж өгсөн гэр мал байна” гэв. Тэд “Энэ мууг үз” гэв. (Нэгэн цагт Цотон ноён тэргүүлэн Дос, Донсар , Лин гурван отог улсыг хураагаад их чуулган хийж суув ) Цотон ноён бгүүлрүү: “Долоон албин долон зуун хүн , долон зуун морь , заятай , заяагүйг (аль тохиолсоноо ) барьж иднэ гэнэ. (Бидэнд харьяат улсыг идэж барах б айнам. Тэр долоон обин сар бүр хошоод хүн өгье . Нэгэн өдар зуун хүн морь идэхийг байг гэж хэлж илгээ) гэв. Тэр олон лус нь Цотон ноёны үгээс үл давахын тулд “Тийм бол зөв байна. Чи мэдэх биз” гэв. Тэндээс Цотон ночн өгүүлрүүн : “Ноён ч болов, харц хүн ч болов , ер бүгдээрээ жишиглэж тэр долоон албинд идэш өгье. Бид ноёд ахлаж очьё” Жур эх хоёулыг хишиглэж (ээлжид) өгье Энэ өдөр та хоёр оч . Долоон албин барьж идтүгэй. Хойд өдөр биш хүн өгье ” гэв. Жур “За” гэж инээв. Эх нь “авай минь, яая , чи юу гэж инээнэм? Би чамайг байлгасан боломжтой” сайн хөвгүүн төрөв үү гэж билээ . Барсан муу хөвгүүн төрсөн байна. Долоон албин гэгч өдрийн долоон зун хүн , долоон зуун морь барьж иднэм гэнэ бишүү. Чи би хоёрыг барьж идтүгэй гэж оч гэнэи биш үү гэв. “Эжий ! минь дуу” гэв. “Эм хүн чи үл мэднэм . Энд суувал Цотон авгай ална. Тэнд очвол долоон албин идэх ёсон нь адил буюу” гэв. Дөрвөн насандаа данхар Донхор хоёр хайнаг үхэрт хэлтгий хар цачраа ачиж Болжморын хоолойг өөдөлж явв. Болжморын хоолойн эхэнд хүрч буув. Хэлтгий хар цачраа барив.
Жур долоон албины алав. Жур эхдээ гал цахиж өгөөлд гөрөөлөхөөр явав. Жур хоёр долоон огготно алж идэв. Нэг долон огогтныг шарв. Нэг долоог чанав. Үдэш суутал долон албин өмнөө хүн бөгтөрч , хойноо зуун морь бөгтөрч ирэв. Жур угтаж гарав. “ээ! Арван зүгийн эзэн Гэсэр мэргэн хаан юунд гарав чи? Бид айж үхэх биш үү?” гэв. Жух өгүүлрүүн : “Таны хуурахыг би мэдэв. Та өдрийн долоон зуун хүн , долоон зуун морь , заяатай заяагүйг барьж иднэм гэж Цотон авгай намайг идтүгэй гэж илгээв. Хойд өдөр биш хүнийг өгье гэнэ. ” гэв. “Арван зүгийн эзэн ачит ГЭсэр Мэргэн хаан, энэ зарлиг чинь юу вэ ?” Бид айж үхнэ” гэв. “За та намайг үл идэх болбол миний муу гэрт бууж цай шөл зооглож морд. ” гэв. Долоон албин мордов. Жур хэлэв: “Би танд нэгэн бэлгээ үзүүлье. Та нар долоон хөл морио над өг” гэв. “ээ! долоон хөл морио өгвөл бид юу уная ” гэж өвөр хоорондоо зөвшин хэлэлцэв. Жур хэлнэ: “энэ миний долоон цаган модыг унаж од. Уулыг огтол гэ. Галыг тасал гэ. Хадыг хамх дайр гэ. Бутыг булга дайр гэ. Далайн тасал гэж уралдаж яв. ” гэв. “Таны долоон хөл мориноос нэн сайн морь болмой за энэ минь” гэв. Долоон албин”За” гэж бууж гүйж, баярлаж ирж унан явав. Явахдаа уулыг огтол гэв. Мөн Гэсэрийн хэлсэ үгээр уралдаж явав. “өчёнөөн бид хурдан морьтой болсон байна. Далайд нэн сайн гэлээ . Далайд орвол сайн гэж билээ “ гэж уралдаж оров. Долоон албин далайн ёроолд унаж үхэв. Долоон цагаан мо эзэндээ харьж ирэв. Долоон албиныг Гэсэр хувилгаанаар алав. Долоон хөл морийг авав.