Төгс төгөлдөрийн бэлгэдэл балет

2014 оны 02-р сарын 24 өдөр, 03 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Balet-balet-balet

Тэсвэр, тэвчээр…Түүний дараа төгс “Гоо үзэсгэлэн”. Энэ бол Балет. Балетийг анх XV зууны сүүл XVI эхэн үеэр Италийн хааны ордонд бүжиглэдэг байжээ. Яваандаа Францийн хааны ордонд дэлгэрсэн байна. 1800 оны сүүл үеэр XIV Луйс, Парист балетийн анхны мэргэжлийн Рояал академийг байгуулж байжээ.

Балет нь бүжгийн бүх төрлийн элемэнтүүдийг өөртөө нэгтгэсэн гайхалтай, уран тансаг хөдөлгөөнтэй бүжгийн төрөл юм. Балетийн урлаг нь сайхан бие галбирын төгс сургуулилт болохоос гадна уян налархай, эмэгтэйлэг байдал, тэсвэр тэвчээрт суралцуулдаг. Мэргэжлийн балетчин болохын тулд бүр багаасаа буюу 3 настайгаасаа эхлэн бэлтгэл хийж эхэлдэг байна. Балетчин болохын тулд өөрийн биеэ бэлдэхээс гадна, сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл өөрийн бүтээж буй дүрээ гаргахын тулд дотор болон гаднах “хүн”-ээ бэлддэг байна. Тайван байдал, төгс бие галбир, тэсвэр тэвчээрт суралцахын тулд балетаар холливудын одод хичээллэдэг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх