Судалгааны шилдэг бүтээл туурвих уралдааны удирдамж

2014 оны 02-р сарын 25 өдөр, 05 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1900136_1408747552712667_183595436_n

Зорилго: Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, тэр дундаа цахим эрх, эрх чөлөө, нэрээ нууцлах эрхийн талаар бодлогын бичиг баримтад тусгуулах, мөн практикт хэрэгжих боломж бүхий зөвлөмж, санал дэвшүүлсэн судалгааны бүтээлийг дэмжих

Хүрээ: судалгааны шилдэг бүтээл тууривах уралдааныг Хууль зүй, Сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд дараах хоёр чиглэлээр зарлаж байна.

КУДС-ийн хувьд сэтгүүлзүйн ангийн оюутан залуус оролцох боломжтой тул сэдвүүдийн дарааллыг танилцуулъя.

  • Хэвлэл мэдээллийн ёс зүй ба Ёс зүйн зөвлөл, түүнийг Монголд бий болгох хувилбар
  • Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, чиг хандлага, түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
  • Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах, түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
  • Хэвлэл мэдээллийн өмчлөлийн ил тод байдалд өгөх үнэлгээ, шалтгаан түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
  • Хэвлэл мэдээллийн төвлөрөл нь сэтгүүлзүйн чанарт нөлөөлөх, түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
  • Иргэний сэтгүүлзүй ба цахим орчин дахь сэтгүүл зүй
  • Нийгмийн сүлжээ, түүний зохицуулалтыг хүчин төгөлдөр хуулиудтай холбох
  • Редакцийн хараат бус байдал,ба түүнийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
  • Агуулгын хязгаарлалт, зохиогчийн эрх, архи тамхи хүчирхийлэл, садар самуун зэрэг сэдвээртусгайлан судалж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудтай холбох
  • Нэр төр гутаах зэргийг зохицуулж буй олон улсын хандлага
  • Улс төрин төлбөртэй сурталчилгаа МУ-ын хуулийн зохицуулалт, олон улсын зохицуулалттай харьцуулах

Шалгаруулах журам:

Судалгааны бүтээлийг дараах үндсэн үзүүлэлтээр дүгнэнэ.

  • Сэдвийг шинэлэг байдлаар сонгож, нарийвчилсан, өөрийн болгосон байх
  • Агуулгын нарийвчлан судалсан байдал
  • Судалгааны аргачлал, шинжлэх ухааны үндэслэл, судалгаа
  • Фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас “НАЙЗ” бүлэгт судалгааны бүтээлийн нэр сэдвийг байрлуулна.
  • Хэвлэл мэдээллийн орчинг таатай болгоход дэмжлэг үзүүлэхүйц санал, зөвлөмж өгсөн байх

 Оролцогчдыг бүртгэх:

Сонирхсон хүмүүс уралдаанд оролцохын тулд Глоб Интернэшнл Төвийн фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудсанд лайк дарж,  “НАЙЗ” бүлэгт бүртгүүлснээр, эрх нь нээгдэнэ.

Бүтээлийг байршуулах: Судалгааны бүтээлээ 2014 оны 3-р сарын 20-ны өдрөөс өмнө фейсбүүкийн “NICE НАЙЗ” хуудас буюу “НАЙЗ” бүлэгт байршуулна.

Шалгаруулалт: 2014 оны 3-р сарын 23-ны дотор мэргэжлийн шүүгчид дүгнэн, чиглэл тус бүрээс 10 шилдэг бүтээлийг шалгаруулна.Шалгарсан нийт 20 бүтээлийн дунд ОЮУТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж, өмнөх шалгуураас гадна илтгэх ур чадвар, тухайн чиглэлээр судалсан мэдлэгийг харгалзан, төрөл тус бүрээр шилдгийн шилдэг 3 бүтээлийг шалгаруулан, дараах шагналыг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www. globeinter.org.mn цахим хуудаснаас орж үзнэ үү.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх