Bayasgalan

‘Too зүй и хичээлийн агуулга цагийн хуваарилалт

д/д Сэдэв Лекц Семинар Агуулга
1

 

 

 

 

 

 

 

Гоо зүй шинжлэх ухааны судлах зүйл

2 2 Гоо сайхны тухай мэдлэг хүн төрөлхтөний мэдлэгийн анхны том салбарын нэг юм. Оюун ухаант хүн бий болж. хүрээлэн байгаа орчин бодит байдлыг тусган авч, ухамсарлаж эхэлсэн үеэс гоо сайхны тухай мэдлэгийн эх үүсвэр тавигдсан. Өөрөөр хэлбэл мэдлэгийн анхны гурван том салбар бий болсон. Үүнд: 1. домгийн сэтгэлгээ2. шашны сэтгэлгээЗ. уран сайхны сэтгэлгээ орно.Ийм учир гоо зүйн шинжлэх ухааны уг сурвалжийг дээрх гурван салбартай холбож авч үзэх хэрэгтэй. Тийм ч учраас хүний ертөнцийг үзэх үзлийн анхны том салбар бол гоо сайхны салбар нь юм. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр байж байгаа юмс үзэгдлийн юу нь сайхан, юу нь муухай, юуг таашаан хүлээж авах, юуг үл хүлээн авах үнэлэмж сайхны тухай гарахад бий болсныг задлан үзнэ.
2  

 

Гоо зүй онолын сэтгэлгээ

2 2 Гоо зүйн шинжлэх ухааны онолын анхны үндэс   нь   философийн   онолын   анхны мэдлэгүүдтэй хамт боловсрогдож эхэлсэн. Тийм ч учраас гоо зүйн шинжлэх ухаан философийн     шинжлэх     ухааны     нэг бүрэлдэхүүн хэсэг болж хөгжиж ирсэн. Гоо зүйн онолын хэсгийг философиос салгаж авч  үзэж  болохгүй.   Гоо   зүйн   онолын суурийг тавьсан хүмүүс философичид юм. Жишээ 1: Сократ, Платон, Аристотель гэх мэт. Гоо зүй философи хоёр нь маш урт хугацааны   туршид   салшгүй   холбоотой байсан. Бүр тодруулж хэлбэл XVIII зууны дунд үеийг хүртэл гоо зүйн шинжлэх ухаан философийн          шинжлэх          ухааны бүрэлдэхүүнд байсан. XVIII зууны дунд үеэс гоо зүйн шинжлэх ухаан философиос тусгаарлаж, шинжлэх ухааны жинхэнэ биеэ даасан шинж чанарыг олж авсан. Үүнд гол нөлөө үзүүлсэн хүн бол XVIII зууны дунд үеийн     Германы     соён     гэгээрүүлэгч, философич   А.Баумгартен    юм.    Тэрээр “Эстетика” нэртэй хоёр боть зохиол бичсэн. I ботийг  1750 онд. II ботийг 1758 онд бичсэн.     Үүнийг    оюутнуудад    задлан тайлбарлах, гол төлөөлөгчдийг судална.
3 Гоо зүйн үзэл ба филосопи сэтгэлгээ 6 6 Урлаг     бол     хүн     төрлөхтний амьдралын нэн сонирхолтой бөгөөд чухал хэсгүүдийн    нэг    юм.    Тийм    учраас философчид энэхүү амьдралын гайхамшигт үзэгдлийг   танин   мэдэхийг   тайлбарлаж суртчилахыг зорьж иржээ. Тухайлбал:

Эртний       грекийн       эрдэмтэн Гераклит:

” урлаг бол сайхныг дуурайхуй юм”. Платон:

Юмс   үзэгдлийн   санааны   сүүдэр төдий   байдаг   тул    мэдрэгдэгч   юмсыг дуурайж байдаг урлаг нь сүүдрийн сүүдэр буюу   тусгалын   тусгал,   иймээс   доод ертөнцийн үзэгдэл билээ. Аристотель:

Тэрээр урлагийн үүсэл гарлыг хүний уг чанарт анхнаас өгөгдмөл бодит байдлыг дуурайх гэсэн  эрмэлзлэлтэй холбон тайлбарласан байна. Түүний онцлон тэмдэглэснээр дуурайхуй нь хүний ургуулан бодохуйтай салшгүй холбоотой байж бодит ертөнцийн үзэгдлүүдийг бус харин боломжит зүйлүүдийг дүрсэлсэн байна. Тэгээд дуурайхуйн гурван хэв маягийг онцлон илэрхийлжээ. Үүнд:

1. Юмс үзэгдлийг байсан буюу байгаа байдлаар нь

2. Юмс үзэгдлийг бидний буюу ярьж байгаагаар нь

 

3. Тэдгээрийг байх ёстойгоор тус тус дуурайн дүрслэх хэрэгтэй гэсэн юм.

Юмс үзэгдлийн жинхэн уг чанарыг таних явдал бол урлагийг хүртэх үндэсийг бүрдүүлж өгдөг тул уран зураач дүрслэх гэж байгаа зүйлийг нь уран зургаас таних болно гэж Аристотель үзэж байв.

Шинэ үеийн гоо зүйн онолын төлөөлөгчид дотроос германы филисофич А.Г.Баумгартенийг онцлох шаардлагатай юм. Тэрээр гоо сайхны ухамсрыг шинжлэх ухааны танин мэдэхүйгээс ялгаатай хэмээн \ тодорхойлохдоо тэр нь логик сэтгэхүйг бодвол доод түвшний буюу мэдрэхүйн хэлбэртэй мэдлэгйиг илэрхийлдэг гэж үзжээ. Энэ санаа нь хожим нь германы сонгодог гоо зүйн ухааны хөгжилд, тухайлбал И.Кантын холбогдох сургаалд  үлэмж нөлөө үзүүлсэн.

 

И.Кант урлагийг үндсэн 2 хэсэг хуваасан юм. Үүнд:

 

         1. Тааламжит урлаг: Урлагийн арай доод түвшний, төгөлдөр бүрэн бус хэлбэр нь бөгөөд тэр нь зөвхөн хүний практик ашиг сонирхолтой холбоотой байдаг.

 

         2. Сайхан урлаг: Хүний таниы мэдэхүйн ур чадварын чөллөт тоглоом. иймээс хүний практик ашиг сонирхолоос дээгүүр ангид оршиж байдаг гэж тэрээр үзжээ.

Германы нэрт гоо зүйч, яруу найрагч Иоганн Готфрид Гердер \1744-1803\-ийн үзлээр бол урлаг нь цаг уурын хувиралын нөлөөн дор өөрчлөгдөж. тухайн ард түмний үндэсний зан араншингаас ихээхэн хамаардаг ажээ.

Мөн германы гарамгай философич. түүхийн философийн нэрт төлөөлогч Г.Гегель урлаг бол гурван шатыг дамжин хөгждөг гэж ангилсаы байна. Тэр нь:

 

1. Бэлгэдэлийн үе: эртний дорно дахины архитектурийг түүний жишээ болгон тайлбарласан

2. Сонгодог үе: эртний грекийн уран барималууд

3. Романтик үе: эртний үеийн яруу найраг, уран зураг хөгжимөөр дамжин илэрсэн.

Эдээрийг логик дараалалтай оюутнуудад танин мэдүүлэх.

4 Дундад эртний гоо зүй 6 6 Дундад эртний үе нь мэө I зууны үеээс эхэлдэг. Өөрөөр хэлбэл Ромын эзэнт улс төгсгөл болж Феодолын нийгэм буюу Дундад зууны үе эхэлсэн. Энэ үе нь боолыг устган түүний оронд жижиг үйлдвэрлэгчид тариачид бий болсон. Үүнийг хүн төрөлхтний 3 дахь үе гэдэг. Энэ үе нь шашны дарангуйллын үе байсан. Албан ёсны соёл нь шашных байсан. Есүсын сургааль гарч ирсэн. Дүрслэх урлаг, уран барилга цөм сүм хийдийнх байсан. Хүний амьдралыг урлагт үзүүлэхийг хориглодог байсан. Хүнийг бурхан болгон дүрсэлдэг байжээ. Хэдийгэрр нийгэм харанхуй бүдүүлэг байсан ч урлаг өерийнхоө замаар хөгжиж байсан. Энэ үед уран зохиол шашны агуулагтай байсан. Библийн сударт байгаа үйл явдлаар урлагийг бүтээдэг байсан. Энэ үед үзвэрийн урлаг театр хөгжих боломжгүй байсан. Яагаад гэвэл сүм хийдийн зүгээс хориглосон байсан. Энэ үед хөгжмийн урлаг хөгжсөн. Энэ үеийн гол онцлогийг задлан үзэх.
5 Сэргэн мандалтын гоо зүй 8 8 16-17-р зууны европын зарим оронд гарч ирсэн далай худалдаа зах зээлийн харилцаа хөгжсөн итал, испан, ангил, нидарланд, хожим герман дани. францад үүссэн байна. зуу гаруй жил үргэлжилсэн нийгмийн хөгжлийн зангилал юм. Сэргэн мандалтын үеийг ренесанс гэдэг. Сэргэн мандалтын үе дундад зууны амьдрал ба соёл урлагт өөрчлөлт шинэчлэлт хийх гэж гарч ирсэн. Дахиы засварлах гэсэн утгатай бөгөөд дундад зууны соёл урлагийг дахин засварлаж бурхан төвийг хүн төвтэй болгосон. Энэ үеийн урлагийн төв нь хүн байсан. Хүмүүнлэг хүнлэг гуманизм үзэлтэй байсан. Сэргэн мандалтыг хөгжлөөр нь 3 хуваадаг эхэн үе ИталиДСМ-н эх орон, европд үлгэр дууриал болж байсан\ дунд үе Нидерланд, төгсгөл үе Англид байсныг улс тус бүрийн урлагаар иъ задлан үзэх
6 Гоо зүйн үндсэн ухагдахуун буюу категори 7 7 Категори гэдэг бол аливаа шинжлэх ухаан судлагдахууныг хэлнэ. Гоо зүйн ш.ухааны судлагдахуун  бол  аль  ч  урлагт  байдаг ухагдахуун    юм.    Категориор    урлагийг хэмжиж болдог.  Дүгнэж,  шуүж болдог. Категориуд урлагуудын дотор янз бүрийн байр суурьтай байдаг. Жишээ нь: уран барилгад  хошин   шог,   чимэглэх   урлагт эмгэнэл байдаггүй.  Категори нь дөрвөн төрөл байдаг. Үүн дотор бүх урлаг багтдаг.

1. Сайхан- урлагт нийтлэг байдаг.

2. Сүрлэг бадрангуй-  юмны агуу гайхамшиг сүр хүчийг үзүүлсэн

3. Эмгэнэл-    сайн    сайхан    юм нэрвэгдэж байхад хүмүс эмгэыэж байдаг.

4. Хошин шог

Эдгээр үндсэн категориудыг задлаж үзнэ.

7 Бататгах хичээл 2   1-р улиралын дунд шалгалтын өмнө үзсэн сэдэв бүрээ тоймлон ярилцах
8 Урлагийн гарал үүслийн талаарх судлаач эрдэмтдийн таамаглал 5 5 Хүн     төрлхтөний     ухамсруудын дотроос урлаг бол хамгийн эртнийх. Урлаг хүнтэй цуг үүссэы боловч юунаас үүссэн талаар эрдэмтэд янз бүрийн тайлбар үзэл дэвшүүлсэн байдаг. Эрдэмтдийн тооцоолж үзсэнээр хүн төрлхтөний олдвор 40-өед мянга гаруй жилийн тэртээгээс үүдэлтэй. Эртний хадыы сүг зураг, гоёл чимэглэл үүний нотолгоо болж байсан. Бодит байдлыг амьдралын нийгмийн гоо сайханы хэлбэрээр үзүүлж чадсаныг урлаг гэнэ. Янз бүрийн онол таамаглалууд байдаг. 1. Эртний грекийн үед урлагийн үүсэлийн талаар таамаглал гарч байсаы. Грекчүүд урлагийг гоо сайхны тэнгэр шүтээнээс үүссэн гэж үздэг. Английн эрдэмтэн Дарвин үзэхдээ урлаг байгалиас үүссэн гэж үздэг. Хүмүүс байгалийг дуурайх эрмэлзлэл гарсан. Шувууг дуурайж исгэрдэг, хөөмийддөг. Байгалийн анга дүрсийг дуурайж уран зураг үүссэн. Карл маркс хөдөлмөрөөс үүссэн гэдэг онолыг гаргасан. Хөдөлмөрөө магтан дуулж, хүмүүжиж урлаг үүссэн. Германы эрдэмтэн Гегель идеаль буюу туйлын хусэл эрмэлзлэлээс үүссэн гэж үзсэн. Хүн үргэлж сайн сайхныг хүсэж байдагтай холбоотой. Эдгээрийг оюутнуудад танин мэдүүлэх
9 Реализм ба түүний олон төрлүүд 4 4 Хүмүүс ертөнцөө дүрслэх гэснээс үүссэн. Амьдралыг бодит биет байдлаар харуулдагаараа онцлог, Урлаг анх бодит байдлыг бодит байдлаар нь харуулах гэсэн эрмэлзлэлээр анхны суурь нь тавигдсан. Хамгийн эртний урлагийн урсгал бегөөд хамгийн том нь. Бусад олон урсгал реализмаас үүссэн. Дотроо орших олон хэлбэрүүдийг задлан узэх
10 Урлагийн элдэв урсгалууд, үүрэг ач холбогдол 4 4 Уран бүтээлч хүмүүс өөр өерийн гэсэн өвөрмөц сэтгэлгээтэй байдаг. Үүнээс урлагийн олон янзын урсгал бий болжээ. Урлагийн урсгал бол урлагийг ямагт залуу байлгадаг. Хэрэв урсгал байхгүй байсан бол урлаг хуучирч алга болох байсан. Урсгалийн хэлбэрүүд амьдралийг янз бүрээр тусгадаг. Жнь: натурализм амьдарлийг тэр чигээр нь бодит үнэнээр нь хуулбарлах, романтизм бэлэг тэмдэг болгодог, класицизм гоёж гооддог синтметализм, симболизм, австракт, авангард модерн нийтийн урлаг гэх мэт янз бүр байдаг. Урсгалууд урлагийн төрлүүдэд ялгаатай оршдог жнь: натурлизм уран барилгат байхгүй, хийсвэр буюу авбстракт урсгал хөгжимд байдгүй урсгалийн оршин тогтнох хэлбэрүүд өөр жнь: реалист эртнээс эдүгээ хүртэл байна. Харин класицизм класицизмийн үетэйгээ алга болсон. Урлагийн урсгал уран зургаас үүссэн. Урсгал нь уран бүтээлчидтэй холбоотой. Бие биенээ дуурайхгүйн тулд уран бүтээлч бүхэн өөрийн давтагдашгүй зүйлээ гаргаж ирсэы. Үүнэс урсгалууд үүссэн. хожим нэр хаяг өгч шүүмжилсэн. Биеэ даасан урсгалууд 18-р зууны уеэс гарч ирсэн. Мэндэлсэн эх орон нь франц. Учир нь францад анхны хөрөнгөтний хувьсгал   бүгд   найрамдах   засаглалыг тогтоосон.     Мөн     урлагийг     төрийн дарамтнаае  чөлөөлсөн.   Энэ  нь  урлаг чөлөөтэй    болж    уран    бүтээлчдийн сэтгэлгээг өөр өөрийн замаар хегжих болоцоог олгосон. Урсгалийг санаачлагч нь уран бутээлч тодорхойлогч нь ард түмэн. Урсгал улс төр ба үзэл сурталай холбоогүй. Урсгал цаг үеийн захиалгаар гарч  ирдэг.   Үүрэг  ач   холбогдол   нь урлагийг өөр өөр өнгө төрхтэй болгож хөгжүүлдэг тухай задлан үзнэ.
11  

 

 

Уран зураг ба түүний төрөл

 

 

 

4

 

 

 

4

Уран   зургийн   анхны   хэлбэр   нь сулуэт   буюу   загварыг   гаргах,   энэ   нь одоогоос 40-50-иад мянган жилийн өмнө үүссэн хадны сүг зураг юм. Хожим нь хүмүүс юмны хөдөлгөөнийг зурдаг болсон. Энэ нь зураасан зураг буюу график юм. Жишээ нь: Буган хадны зураг. Хожим нь хмүүс уран зурагт гэрэл сүүдэр алслалтыг бий болгосон. Хүмүүс нь байгалиас өнгийг олж  авчээ.  Өнгөт  зураг  анхандаа  гоёл чимэглэлийн декрац хэлбэртэйгээр шороон будагууд хэрэглэгдэж байсан. Хүмүүс анх шороон будагаар зурдаг байсан. Жишээ нь:

сүм дуган, аяга, ваар сав. 14-р зууны үед европоос тосон будаг гарсан. Энэ нь уран зурагт том дэвшил авчирсан. Тосон будаг 200 гаруй өнгийг ялгаж гаргаж чадсан. Тосон будаг гарч ирсэн нь химийн ш.ухаантай холбоотой. 15-16-р зууны үе буюу сэргэн мандалтын үед уран зураг олон төрөл болж эхэлсэн. Учир нь энэ үед урлаг уран зурагт иргэний сэдэв голлосон. Дотор нь

 

1. Хөрөг буюу портрет- зөвхөн хүний дүрс царай төрхийг бодит байдлаас нь үнэн зөвөөр гаргах буюу дотоод сэтгэхүй зан араншинг зурах хэрэгтэй. Үнэн хөрөг бол түүхийн амьд гэрч болдог. Жишээ нь: эртний баатрын дүр төрх, чингисийн дүр гэх мэт

 

2.байгалийн зураг буюу пейзаж-

хүн ба байгаль хоёрын хоорондын амьд шүтэлцээг харуулсан зургийг хэлдэг. Байгалийн зураг дотроо олон төрөл байдаг. Оросын зураач Леветан амьдралынхаа турш алтан намрыг зурсан. Мөн үргэлж далай ус. гол зурдаг хүмүүсийг маринистууд гэдэг. Жишээ нь: Айвозовский

 

З . натурморт 15-р зууны үед голланд нидерланд нь хүчирхэг гүрэн байсан бөгөөд хүмүүсийн амьдрал нь тансаг байсан. Энэ үед хүмүүс хэрэглээний байгалиа зурах болж үүнийгээ натурморт гэж нэрлэх болсон. Үүнд газрын шим: ангийн олз, жимс жимсгэнэ, ногоо бал бурам, хоол хүнсийг тансаг сайхнаар зурах болжээ.

 

4. аж байдлын зураг хүмүүсийн хамтын хөдөлмөр гэр бүлийн амьдрал, ахуй тэдгээрийн хоорондыы уялдаа холбоог дүрсэлсэнийг хэлдэг. Мөн өгүүмлэжтэй зураг гэдэг. Эхлэл, явц. төгсгөлтэй. Энэ зургийг кино, театрт хэрэглэдэг. Үүнд: Театр, киноны скизүүдийг бий болгоход

5. батали зураг.дайны сэдэвтэй байлдааны үйл ажиллагааг харуулсан зураг. Дайны зургийг мэргэжлийн зураг гэж нэрлэдэг. Иймээс Оросд цэрэг дайны Грековийн нэрэмжит уран зургийн акедами гэж байдаг. Дайныг мэддэг хүн дайны зургийг зурж чадна. Эдгээрийг оюутнуудад уран зураг дээр тайлбар хийн танин мэдүүлнэ.

12  

 

 

 

Уран барилга, урлагийн төрөл

жанр болох нь түүыий төрлүүд

 

 

 

 

4

 

 

 

 

4

Уран барилга бол хэрэглээний буюу орон зайны урлаг юм. Энэ нь орон сууцтай холбоотой. Хадны агуйгаас гарсан цагаас эхлээд өөрсдийн орон байраа барисан. Анхны сууц бол овоохой байсан. Хожим нь байгалийн материалыг орон сууцанд ашиглах болсон. Орон байраа тохиромжтой болго гэж уран барилга гарсан. Үүнийг архитектур гэдэг. Жишээ нь: моыголын гэр нүүдэлчид хэрэглээд зогсохгүй. гоо сайхны шинж чаыарыг хадгалсан байдаг. Ер нь уран барилга хөгжихөд шашин их нөлөөлсөн. \сүм хийд, шүтээний барилга\ мөы    уран    барилга    хотуудын    үүсэл

хегжилтэй   салшгүй   холбоотой.      Уран барилгад олон хэлбэр стиль байдаг. Готын у.б- каталоги сүмээс үүсэлтэй. Өндөр шовгор оройтой, бадрангуй. Роман- үнэн алдартны шашны маш хүчирхэг шовгор оройтой. Уран барилгад: талбай, өргөн чөлөө, гүүр гэх мэт эдгээр нь у.барилгын нэг салбар болно.

 

      Уран барилгыг хэд хэдэн жанр

болгодог:

 

1. Орон   сууцны   буюу   нийтийн хэрэглээний урлаг

 

2. Сүм хийд хөшөө дурсгалын у.б

 

3. Үйлдвэр завод, фабрикын уран барилга

 

4. Зах      зээлийн      ба      үзвэр үйлчилгээний у.б

 

5. Албан  байгууллагын   у.б   Мөн стадион,    спорт   цогцолборууд сургууль соёлын байгууллагууд ордог. Орчин үед дэлхий дээр урбанизиц         буюу         хот төвлөрөлтийн систем байыа.

13 Классицизмын үеийн урлаг 4 4 17-18р зуунд оршин тогтнож байсан. Ангит урлаг    бөгеөд    баячууд    феодалуудын захиалгаар   үүссэн   урлаг.    Онцлог   нь амьдрал болон нийгмээс тасархай. газрын амьдрал  биш тэнгэрийн  амьдралын  гоо сайхныг харуулсан. Хэлбэр талаасаа эхтний грек, ромыг дуурайсан. Христ библийн домогийг өгүүлдэг. Тансаг сайхныг бүтээхийг эрмэлздэг. Сүм хийд шашнаас ангид зөвхөн дээд иргэдийн урлаг байсан. Сонгодог гэсэн үг боловч сонгодог урлаг биш юм. Учир нь нийгмийн дээд давхарга буюу нэг л давхаргад харъяалагддаг. Иргэнээс өндер соёл боловсрол шаарддаг. Урлагийн олон төрөл жанрт гайхамшигтай бүтээлээ үлдээсэн. Уран барилгад Барокко стилийы гоёмсог, тансаг шилтгээнүүд барьсан. Ур хийцийн хувьд гоёмсог тансаг байдгаараа уран барилгыг хөгжүүлсэн. Уран зурагт дэлхийд байхгүй грек ромын үлгэр, домог библийн баатруудыг зурж уран бүтээлчид өрсөлддөг. Хөгжмийн урлагт сонгодог хөгжмийы суурь тавигдаж дуурь, балет үүссэн. Энэ үед суут хөгжимчид Шопеы. Бетховен, Моцарт

Ордны театр хөгжиж нийгмийн дээд давхаргын амьдралыг харуулсан жүжиг тавьдаг байсныг жишээн дээр авч үзнэ.

14 Хийсвэр урлаг буюу абстракц урлагийн тухай 2 2 20-р зууны эхээр нийгмийн хөгжилд шинжлэх ухаан техник давамгайлсан учраас шинэ урлаг хэрэгтэй гэсэн лоозон гарсан. Хийсвэр урлаг нь дүрээр биш хийсвэр утга санаагаар илэрхийлнэ. Геометрын янз бүрийн хэлбэр дүрс. толбо. өнгө гэх мэт хоорондоо   холбоогүй   дүрсийг  хэрэглэж амьдарлийг харуулах гэж оролдсон. Тэр байтугай илжигний сүүлэнд будаг хийгээд цацдаг   үүндээ   утга   өгдөг   жишээтэй. Дизайны урлагийг гаргаж ирсэн бөгөөд уран барилга барималд их нөлөөлсөн. Эхэн үедээ хүмүүсийн сонирхолийг татаж байсан ч хожим үнэ цэнээ алдсан сүүлийн үед хийсвэр урлаг алга болж байгаа ч ерөнхий утга байгаа. Пабло Пикассо реализмаас гарч энэ урсгалруу орсон. Хийсвэр урлагийн ойлголт   эрт   үеэс   байсаы   жишээ   нь: египтийн пирамид суу алдар хүчирхэгийг харуулсан. хас тэмдэг чин шудрага байх, соёмбо эв нэгдэл сонор сэрэмж. Урлагт хийсвэр   санаа  байдаг  боловч  урлагийг бүхлээр нь хийсвэр гэж ойлгож болохгүй урлаг  хамгийн  гол  нь  бодит  чанартай байдаг.  Хийсвэр  урлаг  нь  билэгдэлийн чанартай. Эдгээрийг гол төлөөлөгчидтэй нь судлах болно.
15 Бататгах хичээл 2   2-р улиралын дуусхад өмнех орсон лекц бүрээ баттагах

 

Нийт ;  128 цаг  64пар 2 кредит