Tungalag

 

  • Хичээлийн нэр: Дэлхийн дүрслэх урлагийн түүх
  • Индекс: WAH201
  • Кредит цаг: 2
  • Нийт цаг 128 цаг  лекц 64 цаг семнар 64
  • Улирал: 1, 2 улирал

“Дэлхийн дүрслэх урлагийн түүх” хичээлийн агуулга цагийн хуваарилалт

д/д

Сэдэв

Лекц

Семинар

Агуулга

    1       Удиртгал

Хүй нэгдлийн үеийн дүрслэх урлаг

2

2

Нийгмийн хөгжлийн явцад урлагийн янз бүрийн төрөл зүйл үүссэний нэгэн том салбар бол дүрслэх урлаг юм. Дүрслэх урлаг дотроо уран барилга, уран баримал, уран зураг, зураасан зураг, гоёл чимэглэлийн  урлаг гэсэн үндсэн таван төрөл зүйлийг оюутнуудад танин мэдүүлэх.Хүн төрөлхтний урлагийн хамгийн эртний өлгий үеийг хүй нэгдлийн урлаг гэж нэрлэдэг бөгөөд 40-20 мянган жилийн тэртээ үүссэн чулуун зэвсгийн урлагийг судлах.

2

Египет, Хоёр мөрний улсуудын урлаг

Эртний улсуудын урлаг

2

2

Эртний улсуудад ноёрхож байсан боол эзэмших нийгэм хvн төрөлхтөний хөгжилд дэвшил гаргасан төдийгvй соёлын өсөлтийн vндэс болсон билээ. Чухамхvv энэ vед уран зохиол, театр, хөгжим, уран барилга, уран баримал, уран зураг, гоёл чимэглэлийн урлаг өндөр цэцэглэлтэд хvрэв. Эдгээр улсуудын урлаг ноёрхогч ангид vйлчилж, шашин шvтлэгтэй салшгvй холбоотой байсан ч ертөнцийг уран сайхнаар танин мэдэх, тэр тусмаа хvн дvрслэлд онцгой амжилтад хvрч чадсаныг зургаар баталгаажуулан оюутнуудад хүргэх.

3

Дундад зууны урлаг

6

6

“Дундад зуун” (Y-XY зуун) эхэлсэн бөгөөд энэ vеийн урлагийн хөгжилд шашин асар их нөлөөлжээ. Феодлын харилцаа бүрэлдэн тогтсоноор үндэсний үйлдвэрлэх хүчний хөгжил, соёл иргэншилд том дэвшил гарлаа. Олон тvмний дунд соёл тvгэх тусам ертөнцийг vзэх vзэл урлагт хvчтэй илрэх болов. Дундад зууны туршид Европ, Ази, Хойд Африк-д өнөөгийн олон vндэстэн угсаатнууд бvрэлдэн суурьшсан ба тэдгээр нь өөрсдийн уран сайхны сургуулиудыг бий болгосон нь өнөө ч уламжлалаа vргэлжлvvлэн хөгжvvлсээр байгаа билээ. Дундад зуун бол ард тvмний уран бvтээлийн эрин зуун байсан бөгөөд тэдний шавхагдашгvй их ур ухаан чимэглэлийн хэлбэр, хэрэглээний урлагийг бий болгосон нь тухайн vеийнхээ сvрлэг урлагийн vндэс болсныг задлан үзэх

4

Сэргэн мандалт

Ренессансын урлаг

Итали, Голланд, Герман

6

6

Дэлхийн урлагийн тvvхэн дэх гайхамшигт хуудсуудын нэг Сэргэн мандалтын vе нь 300 гаруй жилийг хамардаг.Эртний ( 5000 гаруй жил) болон дундад зууны (1000 гаруй жил) урлагтай харьцуулахад энэ нь богино хугацаа мэт боловч сэргэн мандалтын зураач урчууд хvн төрөлхтөний соёлын өвд гайхамшигт бvтээл туурвил, ололт амжилтаараа асар vнэтэй хувь нэмрийг оруулсан билээ.

Нийгмийн сэтгэлгээний урсгал – хvнлэг энэрэнгvй vзэл (гуманизм) XIY зуунд Италид дэлгэрч улмаар ХY зууны хоёрдугаар хагас XYI зуунд Европын бусад орнуудад тархжээ. Сэргэн мандалтын урлаг нь хvний тухай шашны номлолыг эсэргvvцэж, хvн гэдэг бол ер бусын хvчнээс хараат биш, харин тvvхийг идэвхтэй бvтээгч гэдэг vзэл дээр тулгуурласан тул хvмvvсийн баатарлаг vйл хэрэг, урам зориг, шударга ёсыг машид дээдэлж байлаа. Тиймээс уран бvтээлчид нь өв тэгш зохицол, сайн сайхан чанарыг сvрлэг бадрангуй дvрслэхийг эрмэлзсэн бөлгөө. Хvн төрөлхтөний соёл иргэншлийн эх vндэс болсон эртний Грек, Ромын урлаг дахь хvний оюун ухаан, хvч чадал, гоо сайхныг бахдан биширч байсан vзлийг дахин дэвшvvлснээрээ Сэргэн мандалт хэмээн нэрлэгдсэн энэ vеийг урлагийн тvvхэнд Ренессанс (франц. Renissance – сэргэн мандалт), үүсэн  талаар судлан авч үзнэ.

5

Франц, Герман, Голланд 17-р зууны 2-р хагас, 18-р зууны эхэн

8

8

Гурван зуу гаруй жил vргэлжилсэн сэргэн мандалтын урлаг XYII зуунтай золголоо. Хvний дотоод ертөнцийн мөн чанарыг харуулах эрмэлзлийн дор урлагийн төрөл, жанр, сэдвийн хvрээ өргөжин тэлэв. Сэргэн мандалтын урлагийн ихэмсэг, тогтуун өнгө аяс эрмvvн хvслийг илэрхийлсэн эрчтэй хөдөлгөөнд байраа тавьж өглөө. Нийгмийн зөрчил, эмгэнэлийг улам бvр мэдэрснээрээ энэ vеийн урлаг, шинжлэх ухаан хоёрын нэгдэл улам бvр гvнзгийрсэн билээ.
XYII зуунд олон улс vндэстнvvдийн дунд уламжлал дээрээ тулгуурласан боловч ерөнхий хэв маягт нэгдсэн барокко, реализм, классицизм гэсэн бvтээх чиг хандлага бvрэлдэн тогтсон нь баруун Европын урлагийг нийтээр нь өөрчилсөн талаар оюутуудад тайлбар мэдлэг өгч улс бүрийн урлагийн задлан  авч тайлбарлах.
6 Англи, Франц, Испани 18-р зууны эцэс 19-р зууны эхэн    7      7 XYIII зууны соён гэгээрvvлэгчид шашин, тvvний сургаал, эрх тэгш байдлыг сурталчилж байсан нь урлагт хурцаар тусч, амьдралын эрээн барааныг реализм, классицизм, барокко, рококо, академизмийн чиг хандлагаар төдийгvй егөөдлийн аясаар дvрсэлж байв. Хvний оюун санааг гэгээрvvлснээр жинхэнэ хvнийг төлөвшvvлнэ гэх vvднээс соён гэгээрvvлэгчид урлагийн ач холбогдлыг өндөрт авч vзэж байжээ. Тэд урлагийн сайхан, ёс суртахууны хэм хэмжээ, сайн vйлсийн тухай ойлголтуудыг ойртуулсан юм. Дидрогийн “Салонууд”, “Уран зургийн туршлага”, Руссогийн “Урлаг ба зан суртахуун”, “Шинжлэх ухаан, урлагийн тухай эргэцvvлэл” зэрэг шvvмжлэлийн бvтээлvvд урлагийн хөгжилд гол vvрэг гvйцэтгэсэн байна.

7

Бататгах хичээл

2

-

1-р улиралын дунд шалгалтын өмнө үзсэн сэдэв бүрээ тоймлон ярилцах

8

Импрессионизм“Клод Моне”

Пост импрессионизм

Винсент Ван Гогийн амьдрал уран бүтээл

   5      5 1874 оны 4-р сарын 15-нд Парис хотноо гэрэл зурагчин Надарын урланд нээгдсэн vзэсгэлэнг                 “Шаривари” сэтгvvлд “Импрессионизм” (фр. Impression – сэтгэгдэл) хэмээн нэрлэсэн нь Францын тєдийгvй дэлхийн урлагийн нэгэн шинэ урсгал болж, модернизмийн эринг эхэлсэн чухал vйл явдал болсон билээ. Энэ нь шvvмжлэгч Луи Леруа єгvvлэлдээ тус vзэсгэлэнд тавигдсан Клод Моне-гийн “Сэтгэгдэл. єглєєний нар мандалт” зургийн нэрийг ашигласнаас vvджээ. Импрессионист зураачдын уран сайхны ертєнцийг шинэчлэх эрмэлзэл нь уран зургийн зарчмыг єєрчлєв. Тэд гудамж, талбай, байгаль дээрх эд юмс гэрэл, агаар, утааны нєлєєгєєр тод хvрээгээ алдаж, єнгє нь байнга солигдох хоромхон зуурын мєчийг алдалгvй vзvvлэхийг зорьж байлаа. Vvний тулд зурах арга барилаа єєрчлєх асуудлыг цэвэр, хурц, тод єнгєєр зузаан бєгєєд зээглvvлэн тvрхэх байдлаар бичиж шийдвэрлэжээ. Импрессионистуудын уран зурагт зураас биш єнгєний харилцаа гол болж, тvvгээр агшин зуурын сэтгэгдлийг илэрхийлж байв. Ингэснээр уран зурагт хvрээлэн буй орчны vзэгдэх байдал, vйл явдал шууд тусах боллоо. Хором бvхэнд єнгєє хувиргах орчлонгийн тєрх зураачийн єнгєний мэдрэмж, бvтээх авьяасын шалгуур болсныг К.Моне-гийн “Сэтгэгдэл. єглєєний нар мандалт” бvтээл харуулав. Энд агаар, гэрэл, сvvдэрт ууссан эд юмсын бодит хэлбэр, материаллаг чанар танигдахаа больж эхэлснийг ажиглаж болно.

9

ХХ-р зууны урлагууд

4

4

ХХ зууны урлаг нь дэлхийн соёл, урлагийн тvvхийн хамгийн том сэдэв юм. Энэ зуунд хvн төрөлхтөний тvvхэнд хамгийн их vйл явдал өрнөж, дайн тулаанууд болон шинжлэх ухаан, урлагийн ололтууд шил шилээ даран өрнөж байлаа. ХХ зууны урлагийг улс орнуудаар нь болон тивээр нь тодорхойлох боломжгvй болж ирлээ. Энэ зуунд маш олон урсгал, чиглэлvvд vvссэн нь нэг нь нөгөөгөөсөө урган гарах бус эсрэг тавигдан гарч ирж байснаараа онцлог. Тvvнчлэн нэг зураачийн бvтээлд янз бvрийн урсгал, арга барил ажиглагдах нь ердийн vзэгдэл болов. ХIХ зууны сvvлд vvссэн модерн стиль (модерн арт-орчин vеийн урлаг) дэлхийн улс орон болгонд өөрийн гэсэн нэр томъёон (Англи болон Францад – Арт нуво, Австрид – Сецессион, Германд – Югендстиль, Италид – Либерти, Шотландад – Ч. Макинтош тэргvvтэй Глазгогийн сургууль) дор цэцэглэн хөгжсөн ба ХХ зууны урлагийн олон чиг хандлага, урсгалын vндэс болсныг задлан үзнэ.

10

Фовизм

Анри Матисс

“ Бүжиг”

4

4

1905 онд Парисын намрын Салонд дэлгэсэн зургууд өнгийн хурц тод, эрс тэрс шийдэл болон хэлбэрийг ерөнхийлсэн,гажуудуулсан байдлаараа бусдаас ихээхэн ялгарч байснаас фовизм (франц. Fauve – зэрлэг) гэдэг нэрийг авчээ. Фовизмийн гол онцлог нь цэвэр өнгvvдийн харилцан зохицол, тойм дvрслэл, хvvхдийн зураг мэт энгийн зураасууд, чимэглэлийн хэллэг болно. Фовизмийн хамгийн том төлөөлөгч Анри Матисс (1869-1954) урлагийн бvтээл цуглуулагч П.И.Щукиний захиалгаар тvvний Москва дахь харшид зориулан бvтээсэн “Бvжиг” (1909), “Хөгжим” (1910) хэмээх хоёр том зохиомж дахь тойрон бvжиж, дуулж, хөгжимдөх нvцгэн хvмvvсийн улаан бие хөх тэнгэр, ногоон газар дээр тун ч хурц тод ялгаран vзэгдэнэ. Эдгээр хvмvvсийг цөөн зураасаар тоймлон дvрсэлсэн ч хөдөлгөөн нь, ялангуяа бvжигчдийн, гайхамшигтай тодорхой илэрсэн байдаг. Өнгө бол зураачийн уран сайхны илэрхийллийн гол арга бөгөөд ерөнхийлэн томъёолсон дvрслэлvvд нь том том толбо мэт vзэгдэнэ. Харин гоёмсог бараан зураасууд Матиссийн уран чадварыг илтгэх аж. Энэхүү бүтээлийг зургаар үзүүлэх.

11

Экспрессионизм ба Хөх морьтон

Кирхнер

    4

4

ХХ зууны авангард урсгалуудын дунд хамгийн хэцvv бэрх, зєрчилтэй тулгарч байсан нь экспрессионизм (латин. Expression-илэрхийлэл) билээ. Германд vvссэн энэхvv бvтээх чиг хандлагыг Эрнст Людвиг Кирхнер (1880-1938) манлайлж, зураачдын vйл ажиллагааг зохион байгуулж байлаа. Тvvний  бодлоор экспрессионизм нь оюун санаа бодит байдлыг ялан дийлснийг vзvvлж байгаагаараа герман vндэстэнд тун ч зохицсон аж. Хар, эсвэл цагаан зураасаар хvрээлэгдсэн хурц тод єнгє бvхий дvрсvvд орон зайгvй улмаас нvvрэн талд шахагдан гарсан мэт харагдах нь Э.Кирхнерийн бvтээх гол арга барил болой. Албаар ерєнхийлсэн энгийн дvрслэлvvд нь заримдаа хvvхдийн зурагтай ч тєстэй санагдана.

12

Кубизм  “ Поль Сезанн”

Пабло Пикассо

4

4

Авангард урлагийн томоохон чиглэл болох кубизмийн vvсэлд П.Сезанны хэлбэрийг тоймлох, африкчуудын уран баримлын геометрчлэх аргууд тvлхэц vзvvлсэн байна. Кубистууд ид шидийн орон зай, агаарын алслалаас татгалзаж, чухамхvv уран зургийн бvтэц байгуулалтад шvтэж, зургийн хавтгай дээр тал бvрээс нь харж болох нээлттэй байрлуулсан эд зvйлсийн мєн чанарыг гол болгов. Кубистууд юу харж байгаагаа бус харин орчин vеийн байгалийн шинжлэлийн хєгжлєєс мэдэж байгаагаа зурж байна гэдгээ тодотгож байлаа. Кубизмийн онолчдын vзэж байснаар зургийн гоо сайхан бол амьдралын гоо сайхантай адилгvй, зєвхєн уян хатан байдлын мэдрэхvй дээр vндэслэгддэг хэмээж байлаа. П.Пикассогийн “Авиньоны хvvхнvvд” зургийг кубизмийн эхлэл гэдэг. Гурван хэмжээст орон зай, алслал, гэрэл сvvдрээс татгалзсан зураач 5 бvсгvйн нvцгэн биеийг бодит байдлаас гажуудуулж, геометрийн хэлбэрvvдэд ойртуулсан байна.

13

Абстракт урлаг

Василий Кандинский

4

4

Абстракционизм (латин abstractio – холдуулах)-ийг эд юмсгvй урлаг гэдэг бєгєєд кубизм, футуризмийн зарчмын тєгсгєл дээр vvссэн байна. Эдгээр урсгалууд нь бодит эд юмсыг задалсаар хийсвэр дvрслэлvvд болгосон бол абстракционизм хvний дотоод ертєнц буюу сэтгэл санаа, оюун ухааны амьдралыг нээхэд анхаарлаа чиглvvлсэн билээ. Абстракт зураачид уран бvтээлээ ёс тєдий хэлбэрvvд буюу бидэнд танил бус элдэв дvрсийг зураас болон єнгийн толбуудаар илэрхийлнэ. Абстракт зураачид бодит дvрсийг хуулбарлах бус тvvнтэй ижил хэмжээнд харьцаж, тvvний дотоод ертєнцєд нэвтрэн бvтээдэг ба мэдрэмжээс хамаарахгvй оюун санааны байдлыг vзvvлэхэд чиглэгддэгээрээ онцлог. Абстракционизмийг vндэслэгчдийн гол тєлєєлєгч Оросын зураач Василий Васильевич Кандинский  хамгийн анхны абстракт зургийг 1910 онд усан будгаар зурсан байна. Уг бvтээл дэх тасралтгvй хєдєлгєєн, єнгийн идэвхтэй “авиа”-нуудаар зураачийн оюун санаа, сэтгэлийн хєдєлгєєн илэрч, дотоод ертєнцийнх нь “туяа”-г vзэгчдэд дамжуулах ажээ.

14

Сюрреализм“ Сальвадор Дали”

2

2

1924 оны 12-р сарын 1-нд гарсан сюрреализмийн (франц surrealisme – хэтэрхий бодит) анхны тунхаглалыг тоймлох аваас “Сюрреализмийн зорилго нь зvvд, зєн, солиорол, хийрхэл, мєрєєдєл, айдас гэх мэт хvний ухамсарт захирагдахгvй сэтгэцийн vзэгдлvvдийг гэрэл зургийн нарийвчлалтайгаар дvрслэх“-д чиглэгдэх ажээ. Тэдний бvтээлд бодит байдал харагддаг ч ашиггvй ертєнц, нvд хуурсан бодит хэсгvvдийг гэрэл зураг мэт маш нарийн дvрсэлснээс тэдгээр хийсвэр орчлон vзэгчийг айж, цочиход хvргэж байв. Тvvнчлэн хvн, эд зvйлс єлгєєтэй байх, хатуу бие урсах, зєєлєн эд ясжих, чулуужих, бат бэх нь эвдрэх, амьгvй нь амилах, амьд нь илжрэн унах зэрэг нь сюрреализмийн бvтээлийн гол дvрслэл юм. 1930-аад оны vед сюрреализмийн оргил уран бvтээлч Сальвадор Дали (1904-1989) тодрон гарсан билээ. Тvvний Испанид болсон vйл явдалд зориулсан “Чанасан шоштой зєєлєн бvтэц: Испани дахь иргэний дайныг ёрлосон нь” бvтээлд ясархаг хєл дээр тогтож ядсан зантгар том толгой бvхий хvний зэрэмдэг дvрс аварга том сарвуугаараа цус болсон хєхийг базах ба амьгvй байгалийн дунд орших жижигхэн хайрцаг л цорын ганц тайван цэг болжээ.

15

Бататгах хичээл

2

-

2-р улиралын дуусхад өмнөх орсон лекц бүрээ баттагах

Нийт 128 цаг 64 пар 2 кредит