КУДС-ийн номын сангийн дүрэм журам

                      НОМЫН САНГИЙН VЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД  ЖУРАМ

Монгол Улсын Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан  357/406 дугаар тушаалыг vндэслэн номын сангийн vйлчилгээ, тvvнтэй холбогдсон vйл ажиллагааг зохицуулахад энэхvv журмыг мөрдлөг болгоно.
Нэг. Нийтлэл vндэслэл
1.1.    Энэхүү журмын зорилго нь Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн  номын сангийн vйлчилгээний vйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино.
1.2.    Энэхvv журмыг Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн номын сангийн vйлчилгээнд дагаж мөрдөнө.
Хоёр. Номын сангийн vйлчилгээ
2.1.    Номын сан нь Кино урлагийн дээд сургуулийн профессор багш, багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан , сургуулийн ажилтан нарт үнэ төлбөргүй vйлчилнэ.
2.2.    Гадны уншигч нарт номын санчийн зөвшөөрлөөр карт нээж vйлчилнэ.
2.3.    Сургуулийн профессор багш, багш, эрдэм шинжилгээний ажилтан, сургуулийн ажилтан нарт хүсэлтийг нь үндэслэн үнэ төлбөргүй карт нээж үйлчилнэ.
2.4.    Сургуулийн оюутан номын сангийн карт нээлгүүлэхэд 1000 төгрөгийн хураамж  төлнө.
2.5.    Энэ дүрмийн 2.2-д заасан этгээд номын сангийн карт нээлгүүлэхэд 2500 төгрөгийн хураамж төлнө.
2.6.    Номын сангийн карт нь тухайн хичээлийн жилийн турш хүчинтэй байна.
2.7.    Уншигчид номын каталогийг  электрон хэлбэрээр дотоод сүлжээний  хаягаар орж ашиглана.
2.8.    Номын сангийн ажилтан нь интернет болон электрон каталоги ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл өгч vйлчилнэ.
2.9.    Уншигч нь хичээлийн жилийн улирал бvрд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, төгссөн, тохиолдолд тойрох хуудас зуруулна.
Гурав. Уншлагын танхимын vйлчилгээ
3.1.    Оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх , болон ажлын газрын vнэмлэхийг vндэслэн ном  сурах бичиг, диссертаци, хураангvй, дипломын ажил болон тогтмол   хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар vйлчилнэ.
3.2.    Уншлагын танхимаар vйлчлvvлэхдээ номын сангийн дvрэм,  дотоод  журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелvvлж  vйлчлүүлнэ.
3.3.    Уншигч нь уншлагын танхимаар уншихаар авсан ном хэвлэлийн бvрэн  бvтэн байдлыг хариуцна.
3.4.    Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан олшруулж  авахдаа номын санчаас зөвшөөрөл авч vйлчлvvлнэ.
3.5.    Дипломын ажлыг хувилан олшруулж авахыг хориглоно.
3.6.     Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж тасдан гэмтээсэн тохиолдолд “Номын сангийн ном нөхөн төлөх журмын’’ дагуу номын санг хохиролгvй болгоно.
3.7.    Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зvйл авч орох, үнсэлцэх, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хатуу хориглоно.
Дөрөв. Ном, сурах бичэг гэрээр олгох
4.1.    Уншлагын танхимын ном, сурах бичиг болон гарын авлагыг хугацаа хэтрүүлж гэрээр авч явсан тохиолдолд номын сангийн  журмын дагуу 1 хоногийн 500 төгрөгөөр тооцож төлбөр төлнө.
Дөрөв. Гэрээр ном олгох vйлчилгээ
4.1. Номын сангийн гэрээр ном олгох фондоор vйлчилгээ vзvvлэхдээ оюутан нарт  иргэний vнэмлэх, оюутны үнэмлэх,  профессор багш, ажилтан нарт  ажлын газрын vнэмлэхийг vндэслэн 1000 төгрөгөөр уншигчийн карт нээж ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож vйлчилнэ.
4.2. Фондоос гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг  харгалзан 1-5 нэр төрлийн ном хэвлэлийг доорхи хугацаанд олгоно.
Vvнд:  Фондонд байгаа ном
Уншигч 20-иос дээш хувьтай
10-15 хувьтай
5-10  хувьтай
5-аас доош хувьтай

1. Багш нар 2 сар 1 сар 7 хоног Заалаар
2. Магистр 14 хоног  7 хоног 3 хоног Заалаар
3. Оюутан  7 хоног 3 хоног Заалаар
4. Бусад 1 сар 10 хоног 7 хоног Заалаар

4.3.   Фондод байгаа ном сурах бичиг нь 2-иос доош хувьтай байвал гэрээр  олгохгvй бөгөөд уншигч нь заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагvй  бол номын санчид бvртгvvлэн дахин хугацааг сунгаж ашиглана.
4.4.    Хэрэв заасан хугацаанаас хэтэрвэл номын сангийн журмын дагуу хоног  тутамд 500 төгрөгийн төлбөр төлнө.
4.5. Заасан хугацаанд номын тооцоо хийгээгvй буюу алдаж vрэгдvvлбэл номын санчид мэдэгдэх ба vрэгдvvлсэн номын төлбөрийг сарын дотор барагдуулаагvй бол уншигчийн vйлчилгээний эрхийг хасна.

Тав.  Номын сангийн ажиллах цагийн хуваарь
5.1.  Номын сангийн ажиллах цагийн хуваарь нь хичээлийн жилийн намар,  хаврын улирлын  хичээлийн долоо хоногоор зохицуулагдана.
Vvнд: Намар, хаврын улирлын хичээлийн  1- 3 дугаар долоо хоногийг дуустал:
Уншлагын танхим, Vндсэн фонд:
Даваа – Баасан гарагт   9.00 -18.00. цаг
Бямба, Ням гарагт   амарна

Зургаа. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлvvлэх:
6.1. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлvvлэхдээ  Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдvгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлvvлэх журам”-ыг мөрдөнө.
6.2.Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн номын сангийн уншигч, номын санчын хариуцлагыг өндөржvvлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлvvлж номын санг хохиролгvй болгоно.
6.3. Ном хэвлэлийн нөхөн төлvvлэх vйл ажиллагааны хэрэгжилтэнд нягтлан бодогч  хяналт тавина.
6.4.  Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг хэвлэмэл материалыг   vрэгдvvлсэн, ихээр гэмтээсэн. Vvнд:
- Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
- Хавтас нь бvрэн салж ашиглах боломжгvй болсон
- Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
- Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
- CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгvй   болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн  он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн  төлж хохирлыг барагдуулна.
6.5. Номын ижил хувь олдоогvй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагvй тохиолдолд номын сангийн фонд бvрдvvлэлтэнд шаардлагатай  төлбөрт авах номын жагсаалтыг vндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бvр номын сангаас шинэчлэн гаргана.
6.6. Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагvй CD,  аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгvй.
6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгvvл vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.

6.8. Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, vнийг харгалзан vзэж тvvнтэй дvйцэхvйц 1 ширхэг номыг авна.

6.9.   Уншигч vрэгдvvлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд vнийн дvнг гурав нугалан төлvvлнэ.
6.10. Уншигчийн vрэгдvvлсэн ном, материалд зах зээлийн vнэлгээ тогтоогоогvй тохиолдолд дахин vнэлэх комиссын шийдвэрээр vнэлгээ тогтоож  хохирлыг уг шийдвэрийн дагуу гvйцэтгэнэ.
6.11. Vрэгдvvлсэн ном, материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник  ажиллагааг  дахин гvйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж төлнө.
6.12. Номын тооллогоор номын санчдаас дутагдсан номын төлбөрийг  барагдуулахдаа vнийн дvнгийн 15%-ийн номын эрсдэлд тооцож  төлбөрөөс   хасна. Цөөн хувьтай, ховор ном энд хамаарахгvй.
Долоо. Ном хэвлэлийг дахин vнэлэх
7.1.  Ном хэвлэлийг дахин vнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны  11 дvгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг  баримтална.
7.2. Алдагдсан болон vрэгдсэн ном хэвлэлийг дахин vнэлэхдээ ном хэвлэлийг дахин vнэлэх комисс байгуулж  дахин vнэлнэ.  Комиссын бvрэлдэхvvн 3 хvний бvрэлдэхvvнтэй байна.
7.3. Номын тооллогын vед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин vнэлнэ.

Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлvvлэх:
6.1. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлvvлэхдээ  Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдvгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлvvлэх журам”-ыг мөрдөнө.
6.2. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг өндөржvvлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлvvлж номын санг хохиролгvй болгоно.
6.3. Ном хэвлэлийн нөхөн төлvvлэх vйл ажиллагааны хэрэгжилтэнд тухайн сургуулийн нягтлан бодогч , нярав нар хяналт тавина.
6.4.  Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг хэвлэмэл материалыг   vрэгдvvлсэн, ихээр гэмтээсэн. Vvнд:
-Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
-Хавтас нь бvрэн салж ашиглах боломжгvй болсон
-Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
-Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
-CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгvй   болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн  он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн  төлж хохирлыг барагдуулна.
6.5. Номын ижил хувь олдоогvй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагvй тохиолдолд номын сангийн фонд бvрдvvлэлтэнд шаардлагатай  төлбөрт авах номын жагсаалтыг vндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бvр номын сангаас шинэчлэн гаргана.
6.6. Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагvй CD,  аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгvй.
6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгvvл vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.
6.8. Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, vнийг харгалзан vзэж тvvнтэй дvйцэхvйц 1 ширхэг номыг авна.
6.9.   Уншигч vрэгдvvлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд vнийн дvнг гурав нугалан төлvvлнэ.
6.10. Уншигчийн vрэгдvvлсэн ном, материалд зах зээлийн vнэлгээ тогтоогоогvй тохиолдолд дахин vнэлэх комиссын шийдвэрээр vнэлгээ тогтоож  хохирлыг уг шийдвэрийн дагуу гvйцэтгэнэ.
6.11. Vрэгдvvлсэн ном, материалыг нөхөн төлсөн тохиолдолд техник  ажиллагааг  дахин гvйцэтгэхэд 500 төгрөгийн хураамж төлнө.
6.12. Номын тооллогоор номын санчдаас дутагдсан номын төлбөрийг  барагдуулахдаа vнийн дvнгийн 15%-ийн номын эрсдэлд тооцож  төлбөрөөс   хасна. Цөөн хувьтай, ховор ном энд хамаарахгvй.
НОМЫН САНГИЙН ФОНД БVРДVVЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг vндэслэл
1.1 Энэхvv журмаар номын сангийн фонд бvрдvvлж, ном худалдан авна.
1.2. Монгол Улсын Сангийн сайдын 1994 оны 83/97 дугаар тушаалаар баталсан  сангийн ном хэвлэлийн бvтээгдэхvvнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах  журам”, Монгол Улсын -ын Сангийн  сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 11 дvгээр сарын 10-ны өдрийн хамтарсан  357/406 дугаар тушаал “Ном хэвлэлийг дахин vнэлэх  журам”-ыг vндэслэн боловсруулав.
1.3.  Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн номын сан, номын сангийн зөвлөл, сургуулийн дэд захирал, санхvv хамтран хяналт тавин ажилна.
Хоёр. Номын сангийн фонд бvрдvvлэлтэнд тавигдах шаардлага
2.1. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн суралцагчийн /бакалавр, магистр, / төлбөрийн 1.5%-тай тэнцэх хөрөнгийг номын сангийн фонд бvрдvvлэлтэнд зориулна.
2.5. Тухайн жилийн төсвийг бvрдvvлэх, мөрдөж буй журмын дагуу сургуулын фонд бvрдvvлэх хувийг гаргах, зарцуулалтанд хяналт тавихыг захирал болон сургуулийн сургалт хариуцсан дэд захирал, нягтлан бодогч хариуцана.
2.6. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн номын сан, номын сангийн зөвлөлөөс гаргасан хэрэгцээт номын жагсаалтийн дагуу ном авч  байна.
2.7. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн дэд захирал нь тухайн хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн дагуу болон суралцагчийн бие даан суралцахад зайлшгvй шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргаж, номын санд албан ёсоор өгнө.
2.8. Гадаад, дотоодын их дээд сургууль, байгууллага, хэвлэлийн газар, хувь хvнээс бэлэглэсэн, хандивласан ном, сурах бичгийг номын санд батлагдсан журмын дагуу vнэлэн авна.
2.9. Номын санд шинээр ирсэн номыг 14 хоногийн дотор зохих журмын дагуу  ангилан дансалж, номын сангийн vндсэн хөрөнгөнд авч, электрон  каталогид оруулан vйлчилгээнд гаргана.
2.10. Шинэ номын мэдээ мэдээллийг Web  сайтаар болон товхимолоор сар,улирал бvр тогтмол гаргаж, уншигчдын хvртээл болгоно.
Уншигчийн эрх, vvрэг
4.1. Уншигч дор дурьдсан эрх эдэлнэ:
4.1.1.  Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн профессор багш, ажилтан, суралцагчид сургуулийн номын сангаар vнэ төлбөргvй vйлчлvvлэх;
4.1.2. Тохитой орчинд цагийн хуваарийн дагуу тvргэн шуурхай vйлчлvvлэх;
4.1.3. Электрон болон цаасан каталогиос хайлт хийсний vндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх;
4.1.4. Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бvтээгдэхvvн, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах, лавлагаа ном зvйн мэдээллийн vйлчилгээ хийлгэх;
4.1.5. Номын сангийн vйл ажиллагааны талаар өөрийн санал хvсэлтээ илэрхийлэх;
4.2. Уншигч дор дурьдсан vvрэг хvлээнэ:
4.2.1. Уншигч номын сангийн дотоод дvрэм журмыг биелvvлэх;
4.2.2. Номын сангаас авсан ном, сурах бичиг, хэвлэлийн бvтээгдэхvvний бvрэн бvтэн байдлыг хариуцах;
4.2.3. Номын санчийн тавьсан шаардлагыг биелvvлэх;
4.2.4. Уншигч нь ном зохиол, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх, нугалах, урж таслах, зурах, зураг бvдvvвчийг хуулбарлахгvй байх;
4.2.5. Уншигч ном vрэгдvvлж гээгдvvлсэн тохиолдолд зохих журмын дагуу төлбөр төлж, номын санг хохиролгvй болгох;
Хариуцлага
3.8. Номын сангийн дvрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн vйлчлvvлэх эрхийг 7 хоног, 14 хоног ,1 сараас 1 жил хvртэлх хугацаагаар хасах хvртэл арга хэмжээ авна.